UBLife Logo
Спорт

Чөлөөт бөх: Ямар улс хамгийн олон олимпын аваргатай вэ?

Чөлөөт бөх: Ямар улс хамгийн олон олимпын аваргатай вэ?

Чөлөөт бөхийн түүхэн дэх хамгийн олон олимпын аваргатай улсыг та мэдэх үү? Статистик баримт аваад үзье. Энд хуучин ЗХУ-ыг ОХУ-аас тусад нь авч үзэх болно. Учир нь Зөвлөлтийн багийн бүрэлдэхүүнд Гүрж, Украин зэрэг БНУ-ын тамирчид барилддаг байсан билээ.

АНУ-ын шигшээ баг (1904-2024) – 49 олимпын аварга, 52 олимпын алтан медаль. Менерт Жорж, Жон Смит, Брюс Баумгартнер нар олимпын хошой аварга.

ЗХУ-ын шигшээ баг (1952-1988) - 22 олимпын аварга, 28 олимпын алтан медаль. Ярыгин, Медведь, Андиев, Тедиашвили, Белоглазов нар олимпод хоёроос олон удаа түрүүлж байсан. Арсен Фадзаев, Махар Хадарцев нар олимпын хошой аварга ч хоёр дахь олимпын медалиа ЗХУ задарсны дараа авч байв. Лери Хабелов ч гэсэн олимпод ЗХУ байхгүй болсны дараа түрүүлж байсан юм.

Японы шигшээ баг - (1924-2024) - 19 олимпын аварга, 20 олимпын алтан медаль. Японы чөлөөт бөхийн түүхэнд цорын ганц олимпын хошой аварга байдаг нь Үэтакэ Ёжиро.

ОХУ-ын шигшээ баг (1996-2024) - 17 олимпын аварга, 21 олимпын алтан медаль. Бувайсар Сайтиев олимпын 3 алтан медаль авчирсан бол Абдулрашид Садулаев, Мавлет Батыров нар олимпын хошой аварга.

Туркийн шигшээ баг (1936-2024) - 17 олимпын аварга, 18 олимпын алтан медаль. Туркт чөлөөт бөхийн олимпын хошой аварга ганцхан байдаг нь Мустафа Дагыстанлы.

Олимпын аваргатай бусад улс орнууд:

Болгар – 8 олимпын аварга;

Иран, Швед – тус бүр 7 олимпын аварга;

БНСУ, Швейцар – тус бүр 4 олимпын аварга;

Гүрж, Азербайжан, Британи, Унгар – тус бүр 3 олимпын аварга;

Куба, Франц, Узбекистан, БНАСАУ – тус бүр 2 олимпын аварга;

Итали, Бахрейн, Украин, Румын – тус бүр 1 олимпын аварга.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
1
0
0
1
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.