UBLife Logo
Спорт

М.Энхжаргал, Х.Билгүүнсайхан, А.Баттулга нар боксын Дэлхийн цомоос мөнгөн медаль хүртлээ

М.Энхжаргал, Х.Билгүүнсайхан, А.Баттулга нар боксын Дэлхийн цомоос мөнгөн медаль хүртлээ

Польш улсад тавдугаар сарын 12-16-ний өдрүүдээр явагдсан сонирхогчдын боксын Дэлхийн цомын тэмцээнд Монголын 12 тулаанч хүч сорив.

“Лос-Анжелес-2028” олимпын наадмын оноо олгох чухал ач холбогдолтой уг тэмцээнд Монголын гурван тамирчин финалдсан.

Эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд тулалдсан М.Энхжаргал, эрэгтэйчүүдийн 54 кг-д өрсөлдсөн Х.Билгүүнсайхан, 50 кг-д хүч сорьсон А.Баттулга нар уг тэмцээнээс мөнгөн медаль атгалаа.

Түүнчлэн 54 кг-д тулалдсан Г.Лундаа, 65 кг-д оролцсон Б.Мишээлт нар мөнхүү тэмцээнээс хүрэл медаль зүүв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.