“Vogue” сэтгүүлээс онцолсон энэ өвөлд төгс тохирох тренд 12 хумсны будалтыг уншигч танд хүргэе. Таалагдсан өнгөө яг одоо туршаад үзээрэй.
1. Гүн улаан
Хэзээ ч хуучиршгүй, хүчирхэг улаан өнгө жагсаалтыг тэргүүлжээ. Энэ удаагийн будалтдаа яагаад бага зэрэг бараан, гүн улааныг сонгож болохгүй гэж?
2. Тас хар
Бүсгүйчүүдийн хамгийн дуртай, классик хар өнгө энэ жагсаалтад бичигдэх нь зүй ёсны хэрэг биз ээ.
3. Шөнө дундын хөх
Өвлийн хүйтэн хэр нь эрхэмсэг байдлыг хамгийн сайн илэрхийлж чадах өнгө бол мэдээж хөх өнгө шүү дээ.
4. Гацуурын гүн ногоон
Гацуур мод, шинэ жилийн баярыг санагдуулам тансаг гүн ногоон өнгө жагсаалтын 4-т оржээ.
5. Шоколадан бор
Энэ өвөл ч гэлтгүй энэ жилийн онцлох тренд өнгөөр бор өнгө шалгараад байгаа билээ.
6. Мөнгөлөг
Өвлийн улирал, шинэ жилийн мөнгөлөг сааг санагдуулам саарал металл өнгийг туршаад үзээрэй.
7. Цасан цагаан
Өвлийн шинэхэн цасыг санагдуулам цав цагаан өнгөөр хумсаа будаад үзээрэй. Хамгийн эмэгтэйлэг бөгөөд цэвэрхэн сонголт ч байх юм бил үү?
8. Алтлаг гялалзсан
Өвлийн бүүдгэр, гунигтай өдрүүдийг тод гялалзсан алтлаг өнгөөр гэрэлтүүлэхээс илүү сайн арга байгаа гэж үү?
9. Зөөлөн ягаан
Ямар ч үед, юун дээр ч төгс зохицох зөөлөн ягаан өнгийг туршиж үзээгүй эмэгтэй ховор биз ээ. Хамгийн чухал нь тод биш зөөлөн ягаан гэдгийг санаарай.
10. Чавган хүрэн
Хэрэв та гүн гүнзгий, бусдаас содон байхыг хүсч байвал хар чавганы хүрэн өнгийг сонгоорой.