Эмэгтэйчүүдийн дийлэнх нь долоо хоногийн аялалдаа дунджаар 60 гаруй хувцас авч явдаг ч тэр дундаасаа зөвхөн 34 орчмыг нь л өмсдөг гэсэн судалгаа гарчээ. Өөрөөр хэлбэл бэлдсэн хувцасныхаа бараг талыг л өмсдөг гэсэн үг.
Америкийн аялал жуулчлалын даатгалын веб сайтаас 2000 эмэгтэй оролцогчдын дунд явуулсан судалгаагаар эмэгтэйчүүдийн 77% нь амралтаараа юу өмсөхөө шийдэж чадахгүйн улмаас нэмэлт зүйлс баглаж, бэлддэг болохоо хүлээн зөвшөөрсөн байна.
Үүний үр дүнд эмэгтэйчүүдийн 65% нь чемоданаа хаахад асуудал үүсэж, ачаа нь багтахгүй байх тохиолдол гардаг бол 58% нь онгоцны тогтоосон ачааны жингийн хязгаараас хэтрүүлдэг аж.
Дунджаар эмэгтэйчүүд аялалд гарахдаа 19 футболк, топ авч явдаг ч ердөө арвыг л өмсдөг. Үүний нэгэн адил тэд 16 өмд, шорт бэлддэг боловч эцэст нь зөвхөн наймыг өмсдөг байна.
Сонирхуулахад, нийт эмэгтэйчүүдийн 42% нь аяллын үеэр хувцас худалдаж авахаар төлөвлөсөн байдаг гэнэ.