БНХАУ-ын Чжухаед саяхан “Airshow China 2024” нисэх шоу болж өнгөрлөө. Энэ шоунд хөтлөгчөөр оролцсон хятад нисэгч бүсгүй цахим орчинд ид алдаршиж байна. Тэр бол 25 настай, Хятадын армийн дэслэгч цолтой, нисэгч Сюй Фэн Чань бөгөөд Өмнөд Солонгосын жүжигчин Сун Хе-гю-тэй усны дусал мэт адилхан гэнэ.
South China Morning Post сонинд бичсэнээр бүсгүйд фэнүүд нь “Сун Хе-гю 2.0” нэр хайрлаад байгаа ажээ.

“Airshow China 2024” нисэх шоуны үеэр гадаад, дотоодын нисэгч нар түүнтэй зураг авхуулахаар дугаарлан зогсож байжээ. Сюй өнгөрсөн зургаадугаар сард Хятадын Цэргийн академийн элч төлөөлөгчөөр сонгогдож, сурталчилгаанд оролцохдоо “Би цэргийн дүрэмт хувцаст, нисэхэд дуртай. Энэ хайр минь надад нисэгч болж, тэнгэрт дүүлэн нисэх боломж олгосон юм” гэж байлаа.

Сюй Фэн Чань Чжэцзян мужийн уугуул. Дунд сургуулиа төгсөөд цэрэгт явж, нисэгч болсон анхны хятад эмэгтэй. 2021 онд нисэхийн сургуулиа төгсөж, цэргийн нисдэг тэрэг удирдаж эхэлсэн юм. Harbin Z-20 шинэ нисдэг тэрэгний анхны нисэгчдийн нэг.