UBLife Logo
Спорт

Домогт теннисчин Рафаэль Надаль 38 насандаа зодог тайллаа

Домогт теннисчин Рафаэль Надаль 38 насандаа зодог тайллаа

"Их дуулга" тэмцээний 22 удаагийн аварга Рафаэль Надаль теннисний спортоос зодог тайллаа.

Мягмар гарагт Малага хотноо явагдсан Дэвисийн цомын тэмцээний шигшээ наймын шатнаа Испаничууд Нидерландын багт хожигдсон нь Надалийн замналынх нь сүүлчийн тоглолтоор дархлагдав.

Надаль хэлэхдээ “Мэргэжлийн замналын маань 20 жилд миний бахдам амжилтыг хуваалцаж, таагүй үед ч үргэлжлүүлэн тоглоход маань хүч нэмсэн бүх дэмжигчдэдээ баярлалаа. Нидерландын багийнханд баяр хүргэе. Хэдийгээр тоглолт бидний хүссэн үр дүнгээр өндөрлөөгүй ч, Дэвисийн цомын төлөө дахин тоглох боломжийг олгосон Испанийн шигшээ баийнхандаа бүгдэд нь баярлалаа. Би энэ тоглолтод өөрийнхөө нөөц бололцоог бүхэлд нь зориуллаа. Үнэндээ би хэзээ ч энэ оргилд хүрнэ гэж төсөөлөөгүй. Үүнээс өмнө би теннис тоглохоос залхаж байсангүй, харин өдгөө бол бие маань дахиж тоглохыг хэдийнэ хүсэхээ больжээ. Би хоббиндоо удаан хугацааны туршид үнэнчээр хандаж, өөрийн мэргэжил болтол нь зүтгэж чадсан. Харин өдгөө бол мөрөөдлийнхөө төлөө тууштай зүтгэсэн хүүхдийн дүрээр үүрд дурсагдахыг хүсэж байна” гэв.

Тэрбээр Францын нээлттэй тэмцээний ганцаарчилсан төрөлд хамгийн олон буюу 14 удаа түрүүлсэн.

Түүнчлэн АНУ-ын нээлттэй тэмцээний дөрвөн удаагийн аварга бөгөөд Австралийн нээлттэй тэмцээн болон Уимблдонд тус бүр хоёр удаа аваргалсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.