Хоёрдугаар сарын 2-ны өдөр Бөхийн өргөөнд Хавдрын эсрэг үндэсний зөвлөлийн нэрэмжит сумын цолтой бөхчүүдийн ээлжит барилдаан болохоор товлогджээ.
Энэ нь 2025 он гарснаар Бөхийн өргөөнд явагдах сумын цолтой бөхчүүдийн хоёр дахь барилдаан юм.
Сонирхуулахад, 2025 онд болсон сумын цолтнуудын эхний барилдаанд Говь-Алтай аймгийн Бугат сумын заан Д.Гантөгс арав давж түрүүлсэн бол Төв аймгийн Дэлгэрхаан сумын заан Б.Цогт үзүүрлэсэн билээ.
Тэгвэл сумын цолтнуудын чансааг Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат сумын заан Дэнзэншаравын Төгс-Эрдэнэ тэргүүлж байна. Харин эл чансааны дэд байрт Увс аймгийн заан Б.Энхбаяр, Д.Оргилох нар эрэмблэгдэж байгаа юм.