Хоёрдугаар сарын 1, 2-ны өдрүүдээр явагдах Парисын Их дуулга тэмцээнд зодоглохоор 54 улсын 318 жүдоч мэдүүлгээ ирүүлээд байна.
Энэхүү тэмцээнд Монголын 12 бөх хүч сорих юм. Уг тэмцээний араас Баку, Ташкент, Тбилис гээд залгаа хэд хэдэн том тэмцээн биднийг хүлээж байна.
Эрэгтэйчүүдийн:
60 кг-ын жинд залуучуудын АШТ-ий хошой хүрэл медальт Н.Мэндсайхан (21 настай), өсвөр үеийнхний Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Б.Сүхбат (24 настай) нар
66 кг-д Их дуулга ангиллын дөрвөн хүрэлтэй, Азийн АШТ-ий хүрэл медальт, ГранПри ангиллын дөрвөн түрүүтэй Г.Хэрлэн (32 настай), залуучуудын Азийн АШТ-ий VII байрын шагналт Б.Нямрэнчин (21 настай) нар
81 кг-д Ази болон Далайн орнуудын залуучуудын АШТ-ий үзүүр бөх О.Шинэбаяр (24 настай) барилдана.
Эмэгтэйчүүдийн:
48 кг-д өсвөр үеийнхний ДАШТ-ий мөнгөн медальт, мөнхүү ангиллын Ази тивийн аварга, Токиогийн Их дуулга тэмцээний V байрын шагналт Ж.Анударь
52 кг-д залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Уранзаяа (20 настай), Насанд хүрэгчдийн УАШТ-ий үзүүр бөх Б.Гүндэгмаа нар
57 кг-д өсвөр үеийнхний Азийн аварга О.Оюунчимэг (20 настай), Азийн цомын тэмцээний өсвөр үе болон залуучуудын ангилалд нийт долоон удаа түрүүлээд буй М.Цэндбазар нар
63 кг-д өсвөр үеийнхний Азийн цомын тэмцээний хошой аварга, өнөө жил Насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль зүүсэн Х.Маралмаа
70 кг-д өсвөр үеийнхний Азийн АШТ-ий хүрэл медальт, Зүүн Азийн аварга ОУХМ С.Лхагвадулам (24 настай) нар барилдахаар болжээ.