UBLife Logo
Кино

Хамгийн их хараал хэлдэг Шилдэг 6 кино

Хамгийн их хараал хэлдэг Шилдэг 6 кино

Гадаад хэл сурахын тулд орчуулгагүй кино үз гэж зөвлөдөг. Ингэхэд тухайн орныхоо үг яриа, хэллэгийг хурдан сурдаг гэнэ. Ялангуяа хараал, хэрүүлийн үгсийг нутгийн уугуул иргэн мэт л хэлдэг болж чадна. Саяхан Stadafa сайтаас хамгийн их хараал хэлдэг киног шалгаруулжээ. Маргаан гаргахгүйн тулд тэд зөвхөн fuck болон түүнээс үүсэлтэй үгнүүдийг л авч үзэж, тоолжээ.

Нэгдүгээр байр: Мартин Скорсезе найруулагчийн “Уолл-стритийн чоно” (The Wolf of Wall Street) кино. 180 минутын дотор 569 хараалтай.

Хоёрдугаар байр: 1999 оны “Сэмийн цуст зун” (Summer of Sam) хэмээх маньяк Дэвид Берковицийн бодит түүхээс сэдэвлэсэн бүтээл. 130 минутад 439 хараал.

Гуравдугаар байр: Англи, Францын хамтарсан, 1997 оны “Nil by Mouth” 131 минутад 428 хараалтайгаар оржээ. Каннын кино наадмын дэд байрт шалгарсан кино.

 Дөрөвдүгээр байр: Бас л Мартин Скорсезе найруулагч. Роберт Де Ниро, Шэрон Стоун, Жо Пеши нарын тоглосон “Казино”. Баатрууд нь 171 минутад 422 удаа хараасан байна.

Тавдугаар байр: Адам Сэндлерийн гол дүрд нь тоглосон “Uncut Gems”. 130 минутад 408 хараал.

Зургаадугаар байр: Рэп дуучдын тухай “Straight Outta Compton” кино. 147 минутад 392 хараалтай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.