UBLife Logo
Спорт

Жүдо: Азербайжан Токио Их Дуулгад оролцохгүй

Жүдо: Азербайжан Токио Их Дуулгад оролцохгүй

Азербайжаны жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Рашад Расуллу тус улсын баг ирэх сарын 7-8-нд Токиод болох Их Дуулга тэмцээнд оролцохгүй гэж мэдэгдлээ.

Азербайжаны аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн 11 дүгээр сарын 29-нд эхлэж, 12 дугаар сарын 1-нд өндөрлөнө. УАШТ-ий дараа шигшээ багийн тамирчид эрүүл мэнлийн үзлэг, шалгалтад хамрагдах гэнэ. Дараа нь Бакуд цугларалттай тул Их Дуулгыг өнжих болжээ.

Токио Их Дуулга нь энэ жилийн сүүлийн том тэмцээн бөгөөд жилийн эцсийн чансаанд чухал нөлөөтэй тэмцээн юм. Одоогийн байдлаар Их Дуулгад 43 орны 179 тамирчин мэдүүлгээ өгөөд байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.