Буриадын нийслэл Улаан-Үд хотын Дуурь, бүжгийн театрт “Краса Бурятии-2024”, “Монгол Үндэстний Гоо Бүсгүй" шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө.
Буриадын гоо бүсгүйн тэмцээнд Улаан-Үд хотын 17 настай Евгения Гулгенова тэргүүлж, энэ жилийн ОХУ-ын гоо бүсгүй” тэмцээнд оролцох эрх авлаа.
“Краса Бурятии” тэмцээн энэ жил 25 жилийн ойгоо тэмдэглэж байгаа.
Ойн хүрээнд “Монгол үндэстний гоо бүсгүй” тэмцээн зохион байгуулж, Монгол, Өвөр монгол, Буриад, Халимаг, Тува, Эрхүү, Өвөр Байгалийн нийт 30 бүсгүй өрсөлдлөө.
Монголын 19 настай Д.Бямбасүрэн түрүүлж, “Монгол Үндэстний Гоо Бүсгүй"-гээр шалгарлаа.
Тэргүүн байр: Д.Бямбасүрэн /Монгол улс/
2-р байр: Ариана Сенди /Тува/
3-р байр: Аюуна Бархантова /Буриад/