Та бүхэн энэхүү цувралыг өмнө нь үзэж байсан уу? Бидний тэр болгон анзаараагүй ч байж мэдэх, хангалттай сайн ухаж, ойлгож, бүрэн гүйцэд үзэж чадалгүй өнгөрүүлсэн гайхалтай цуврал болох “Family Guy“-ийн дүрүүдээс бид юуг суралцах боломжтойг эндээс сонирхоорой. Хэрэв та дахин нэг үзэхийг хүсвэл, өмнө нь огт үзэж байгаагүй бол яг одоо LookTV-ээс хүлээн авч үзэх боломжтой юм шүү.
Family Guy цувралын гол дүр болох Питер Гриффин ихэнхдээ оновчгүй шийдвэр гаргадаг хэдий ч түүнээс сурах зүйл олон бий.
Хөгжилтэй зан
Тэр үргэлж амьдралыг хөгжилтэй, баяр хөөртэй талаас нь хардаг бөгөөд аливааг хэт ургуулан боддоггүй нь түүний нэг онцлог
Гэр бүл болон найзууддаа үнэнч
Хайртай дотнын хүмүүстэйгээ цагийг өнгөрөөх нь ямар чухал вэ гэдгийг тэр харуулдаг
Өөртөө итгэх итгэл
Түүнд өөртөө сэтгэл дундуур байх, өөрийгөө голох гэсэн мэдрэмж бараг л байдаггүй бөгөөд жинхэнэ өөрийгөө байгаагаар нь хайрлаж чаддаг нэгэн.
Стиви Гриффин
Сониуч болон ухаалаг байдал
Тэрээр насандаа баймааргүй ухаалаг жаал бөгөөд үргэлж шинэ содон зүйлс сурах гэсэн хүсэлтэй. Сониуч байдал нь түүнийг илүү ухаалаг болгодог гэж хэлж болно.
Амбиц болон шийдэмгий байдал
Ямар нэгэн зүйлийг төлөвлөхдөө тэрээр үргэлж маш ухаалаг, нухацтай ханддаг бөгөөд зорьсон зорилгодоо үнэнч тууштай байдаг нь гол давуу тал.
Бүтээлч байдал болон шинэ санааг эрхэмлэгч
Тэрээр хайрцагнаас гадуур сэтгэж чаддаг бөгөөд аливаа нэгэн асуудлыг шийдэх өвөрмөц аргыг дандаа олдог.
Луис Гриффин
Тэвчээртэй байдал
Луис үргэлж л Питерийн гаргасан тэнэг шийдвэрүүдийг тэвчээртэйгээр залруулж, гэр бүлдээ болж байгаа асуудлуудыг цэгцэлж, эмхэлж явдаг.
Гэр бүлээ гэсэн сэтгэл
Гэр бүлийнхээ сайн сайхныг тэрээр үргэлж эхэнд тавьдаг. Энэ нь ч гайхалтай үр дүнгээ мөн өгдөг.
Тэнцвэртэй байдал
Тэрээр хөгжилдөх үедээ хангалттай хөгжилдөж чаддаг ч өөрийн хариуцлагыг хэзээ ч мартдаггүй.
Мег Гриффин
Тэсвэр тэвчээр
Хүнд хэцүү үед тэсвэр тэвчээртэй байхын ач тусыг тэр үргэлж харуулдаг. Мэдээж хэт тэвчээртэй байх нь сул талтай боловч бидэнд заримдаа аливаад хүлээцтэй хандах нь илүү сайн үр дагавар авчирдаг юм шүү гэдгийг харуулж чаддаг.
Өөрийнхөөрөө байх
Мег үргэлж өөрийнхөөрөө байдаг бөгөөд түүний гадаад төрхийн талаар бусдын ямар бодол, сэтгэгдэлд анхаардаггүй, үл тоодог нь бас нэгэн давуу тал юм.
Бусдыг ойлгох чадвар
Байнга дээрэлхүүлж, бусдад гадуурхагддаг болоод ч тэр үү, Мег бусдын оронд өөрийгөө тавьж үздэг, өрөвч, сайхан сэтгэлтэй дүр юм.
Брайн Гриффин
Сониуч байдал
Брайн унших, бичих дуртай, мөн үргэлж шинийг мэдэх гэсэн хүсэлтэй.
Бусдыг ойлгох, найз байх хүсэл
Хэдийгээр нохой хэдий ч гэр бүлийнхэн дундаа хамгийн хүнлэг, энэрэнгүй дүр бөгөөд бяцхан найз Стивигийн сэтгэл санааг үргэлж дэмждэг сайн анд нөхөр байж чаддаг.
Мөрөөдөлдөө тууштай байх
Хэдийгээр алдартай зохиолч болох мөрөөдөл нь бүтэлгүйтдэг боловч, хэзээ ч бичихээ зогсоож байгаагүй. Тиймээс ч энэ бол мөрөөдөлдөө тууштай байхыг сануулдаг дүр юм.
Крис Гриффин
Сайхан сэтгэл
Тэрээр бусдаас үргэлж сайн талыг нь хардаг, гэнэн, сайхан сэтгэлтэй дүрүүдийн нэг юм. Түүний уужуу байдал, сайхан сэтгэлийг анзаарахгүй байхын аргагүй.
Бүтээлч зан
Тэрээр өвөрмөцөөр сэтгэх чадвартай бөгөөд урлагийн мэдрэмжтэй нэгэн. Энэ байдал нь түүнийг илүү онцгой болгодог.
Хөгжилтэй зан
Питерийн адил хөгжилтэй нэгэн бөгөөд заримдаа амьдралын хүнд хэцүү асуудлуудыг тийм ч хүндээр хүлээн авах шаардлагагүй гэдгийг бидэнд сануулдаг билээ.