UBLife Logo
Newsfeed

Шинэ оны босгон дээр өөрийгөө шагнаж, баярлуулах 8 өвөрмөц арга

Б.Энхжин
Б.Энхжин
Шинэ оны босгон дээр өөрийгөө шагнаж, баярлуулах 8 өвөрмөц арга

Та 2024 ондоо багтааж  зорилгодоо үнэнч байсан өөртөө шинэ жилийн бэлэг баримаар байна уу? Энгийн хэр нь нандин мэдрэмжүүдээр дүүрэн өөрийгөө шагнаж, баярлуулж болох 8 өвөрмөц аргыг танд хуваалцъя.

1. Дурсамжаар дүүрэн зургийн цомог бүтээх

Зөвхөн өөртөө зориулан 2024 онд бүтээсэн гайхалтай мөчүүдээ багтаасан зургийн цомог хийвэл өөртөө барьж буй хамгийн сонирхолтой шагналуудын нэг байх болно. Дурсамж шингээсэн энэхүү цомог таны амьдралын аз жаргал, амжилт, талархлыг хуваалцсан үнэт бэлэг болох нь гарцаагүй.

2. Оны төгсгөлд өөртэйгөө болзоонд яваарай

Болзоонд заавал хэн нэгэнтэй хамт явах ёстой гэж үү? Нэг өдрийг зөвхөн өөртөө зориулан болзоонд бэлдэж, төлөвлөгөө гаргаад үзээрэй. Өөртэйгөө ярилцаж, өнгөрсөн оноо дүгнэх үнэ цэнтэй өдөр байх болно шүү.

3. Өөртөө нандин бэлэг авч өгөх

Нэг жилийг амжилттай давж гарсан өөрийгөө шагнах хамгийн гоё арга бол мэдээж өөртөө бэлэг бэлдэх шүү дээ. Дуртай зүйлээ эсвэл өөрт хэрэгцээтэй зүйлээ худалдаж авч өөрийгөө шагнах нь хэн нэгнээс бэлэг авахаас ч гайхалтай мэдрэмж төрүүлж магадгүй юм. Тэр бэлэг нь өөрөө дахин бэлэг дагуулж ирвэл бүр гоё биш гэж үү?

Юнителээс авсан утас бүр бэлэгтэй

Юнителээс гар утас худалдан авсан бүх операторын хэрэглэгчдэдээ зориулан бэлэгтэй урамшууллыг зарласан байна. Та Toki апп-ыг ашиглан, зээлийн эрхээ шалгуулаад, хүссэн гар утсаа өөрийн болго. Бэлгэнд ухаалаг бугуйн цаг, чихэвч, таблет зэрэг нэмэлт хэрэгслүүд таныг хүлээж байна. Шуурхай хүргэлтээр ч бас авах боломжтой. Утас авсан хэрэглэгчдээс он дуустал өдөр бүр цоо шинэ гар утасны эздийг тодруулах тул дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

4. Хотоос гарч цэвэр агаар мэдрэх

Цэвэр агаарт гарах нь эрүүл мэнд, сэтгэл санаанд гайхалтай эерэг нөлөөтэй. Оны төгсгөлд түр ч болов хотоос гарч, байгальтай ойртох боломжийг өөртөө заавал олгоорой.

5. Өөртөө урмын үгсээр дүүрэн захидал бичих

Өөртөө зориулж урмын үгсээр дүүрэн захидал бичих нь таныг урам зоригтой болгож, өөрийгөө хайрлах, итгэх мэдрэмжийг нэмэгдүүлдэг. Захидлаа гар бичмэлээр эсвэл өөрт зориулсан гоёмсог дэвтэрт бичиж хадгалаарай. Хэцүү үед уншихад таныг дахин сэргээх болно.

6. Дуртай киногоо тухлан сууж үзэх

Дуртай киногоо тухлан үзэх нь таныг амрааж, аз жаргал, эерэг энерги нэмэх жижиг ч гэлээ үр дүнтэй аргуудын нэг юм. Амттай зууштай, тухтай хором танд аз жаргал авчирна гэдэгт итгэлтэй байна.

7. Шинэ зүйл сурч, өөртөө хөрөнгө оруулалт хийх

Он гармагц амьдралд чинь хэрэг болох шинэ чадвар эзэмших нь өөрийгөө шагнаж буй бас нэгэн хэлбэр билээ. Жишээ нь, хэл сурч эхлэх, эсвэл сонирхолтой шинэ хоббитой болох байж болно шүү дээ.

8. Ирэх жилээ төлөвлөн жагсаалт гаргаарай

Ирэх жилээ төлөвлөх нь зөвхөн зорилго тавих бус, өөртөө зориулсан эерэг, утга учиртай мөчүүдийг бий болгох боломжийг олгодог. Энэ жилийн төлөвлөлт нь таны амжилт, аз жаргалд түлхэц болох эхлэл нь байх болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\18.138.237.55
Баярлалаа маш их таалагдав
ЗОЧИН\18.138.237.55
Баярлалаа маш их таалагдав