Дэлхий даяараа олон мянган албан байгууллагууд ажилчдынхаа ажилдаа хандах сэтгэл, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор тодорхой хэмжээний мөнгөн урамшуулал, цалинтай чөлөө, бэлэг өгдөг аж. Тэгвэл энэ нийтлэлээр дэлхийн болон Монголын топ компаниуд ажилчдадаа ямар бэлэг өгч байгаа талаар хамтдаа мэдэж авцгаая.
1. Google
АНУ-ын тэргүүлэх технологийн компани болох Google ажилчдадаа шинэ жилийн бэлэг гэж өөрсдийн бүтээгдэхүүн болох Google Home болон Pixel брэндийн бүтээгдэхүүнээ өгдөг байх нь.
2. Starbucks
Кофены мангас Starbucks ажилчдадаа кофетой холбоотой зүйлс буюу аяга, кофены үр болон шинэ жилийн холбогдолтой бүтээгдэхүүнийг өгдөг байна.
3. Microsoft
Microsoft компани виртуал шил, чихэвч мөн олон нийтийн хэрэглээнд гаргах болоогүй бүтээгдэхүүнээ туршиж үзэх боломж өгдөг аж.
4. Юнител групп
Монголын тэргүүлэх технологийн компани Юнител групп ажилчдадаа шинэ жилийн баяраа гэр бүлээрээ, хайртай хүмүүстэйгээ хамт цагийг өнгөрөөх, дурсамж бүтээх боломжийг нь нэмэх зорилгоор 12-р сарын 30, 31-ний ажлын өдрүүдийг компанийн зүгээс цалинтай амралтын өдөр болгон бэлэглэж байгаа юм байна.
Нэмж сонирхуулахад, Юнител групп ажилтнууддаа зориулсан арга хэмжээнүүдээ зөвхөн ажлын өдөр зохион байгуулж, амралтын өдрүүдийг зөвхөн гэр бүлдээ эсвэл өөртөө зориулах боломжийг олгодог.
5. Canva
Canva буюу график дизайны сайт нь өөрсдийн нэртэй жижиг гар цүнхийг чихрээр дүүргэж өгдөг уламжлалтай юм байна.
6. Notion
Notion хэмээх жижиг старт-ап компани ажилчдадаа өөрсдийн компанийн логотой дэвтэр болон стикерүүд өгдөг.
7. Meta
Meta (Facebook) компани ажилчдадаа Oculus VR төхөөрөмж болон Portal хэмээх ухаалаг төхөөрөмж өгдөг байна.
8. Amazon
Цахим худалдааны томоохон тоглогчдын нэг Amazon ажилчдадаа Цалингийн бонус болон бэлгийн карт, мөн зарим жилүүдэд аяга болон хөнгөн зууш өгдөг аж.