UBLife Logo
Спорт

Жүдо, чөлөөт бөхийн шигшээ багийн үндэсний бөхийн халз барилдаантай

Жүдо, чөлөөт бөхийн шигшээ багийн үндэсний бөхийн халз барилдаантай

МҮБХ-ноос ирэх 12 дугаар сард зохион байгуулах барилдааны хуваарийг албан ёсоор зарлалаа. “Хийморь” төслийн хүрээнд “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох  үндэсний бөхийн багийн халз барилдааныг зохион байгуулна. Хамгийн сүүлд хоёр шигшээ баг 1999 онд өрсөлдөж байжээ.

07-нд 13:00 цагаас

Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 24 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан,

10-нд 13:00 цагаас

Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан,

14-нд 11:00 цагаас

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,

15-нд 13:00 цагаас

"Хийморь төсөл”-ийн хүрээнд зохион байгуулж буй Дэлхийн хүчтэнүүд үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх VS Чөлөөт бөхийн багийн Үндэсний бөхийн халз барилдаан 25 жил” багийн барилдаан,

21-нд 11:00 цагаас

"Азтай залуус 12 сар” Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,

29-нд 13:00 цагаас

Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх өндөр чансаатай 128 бөхийн барилдаан тус тус болно.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.