Дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог БаллонДор шагналыг өнөө жил гардсан Родри есдүгээр сард хүндээр бэртсэн тул ирэх жил ахин эл шагналыг авахгүй нь тодорхой болсон юм.
Тэгвэл Испани эрийн араас эл шагналыг гардах боломжит тоглогчид хэн байна вэ?
Лионел Месси, Криштиано Роналду нарын ноёрхлын эрин цаг дууссанаас хойш БаллонДорын төлөөх өрсөлдөөн илүү хүчирхэгжиж, хамгийн чухал нь таамаглахад бэрх болсон билээ.
Энэ намар Родри эл шагналыг гардах үеэр “Реал Мадрид”-ынхан Винисиус Жуниорт өгөх байсан гэдэгтээ бат итгэлтэй ёслолын үйл ажиллагааг нь эсэргүүцсэн юм.
Харин 2025 оны БаллонДор шагналын төлөөх өрсөлдөөн хэдийн эхэлжээ. Сонирхолтой нь, ирэх зун шигшээ багуудын түвшний томоохон тэмцээн байхгүй учир зөвхөн клубийн амжилтаар нь эрэмбэлж дэлхийн шилдэг хөлбөмбөгчнийг тодруулна. Ялангуяа ирэх зун өргөтгөсөн форматаар зохион байгуулагдах Клубүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үр дүн жин дарах нь гарцаагүй.
Тэгвэл 12-р сарын төгсгөлд БаллонДорын өрсөлдөөнийг хэн тэргүүлж байгааг хамтдаа сонирхцгооё.
#15. Виктор Гиокерес (Спортинг)
Тэрбээр 2023 оны зун “Ковентри Сити”-гээс буурь сэлгэж Лиссабон хотод ирсэн. Түүнчлэн аравдугаар сард Аваргуудын лигт “Манчестер Сити”-гийн эсрэг хэттрик толилуулсныг нь олон хүн мэдэж байгаа биз ээ.
Үнэндээ, түүний хувьд ирэх жил БаллонДорыг гардах магадлал тун ч өчүүхэн. Нэгдүгээр сард клубээ сольдоггүй л юм бол ….
#14. Букайо Сака (Арсенал)
“Арсенал” дахь Сакагийн нөлөөлөл энэ улирлын эхний тойргоос л тодорхой харагдсан. Түүнийг бэртэлтэй байх хойгуур баг нь хэрхэн бүдэрснийг хөлбөмбөг сонирхогчид маань санаж байгаа биз ээ.
Ямартаа ч аравдугаар сард бэртлээ эдгээгээд тэр даруй “Ливерпүүл”-ийн эсрэг гоолдсон. Гэвч Зул сарын өмнөхөн Сака ахин бэртсэн нь түүний хувийн амжилт төдийгүй Их буучдын бүтэн улирлын үр дүнд ч нөлөөлөх эрсдэлтэй боллоо.
#13. Антуан Гризманн (Атлетико Мадрид)
“Атлетико Мадрид” клуб энэ улирлыг даруухан амжилттай эхлүүлсэн ч бүх тэмцээний хүрээнд сүүлийн 12 тоглолтодоо дараалан хожсоноор Ла лигийн тэргүүн байр руу дэвшээд байна.
Энэ багийн гол хүч Гризманнд төвлөрч буй. Хэдийгээр түүний гоол болон гоолын дамжуулалтын тоо олны анхаарлын төвөөс гадна байгаа ч түүний “Атлетико” дахь нөлөөлөл нь үлэмж юм. Ялангуяа Хулиан Алварес нарын залуу тоглогчдын хөгжилд үнэхээр том тусыг хүргэж байна.
“Атлетико” улирлын төгсгөлд одоогийн сайн формоо хадгалж чадах эсэхийг гагц харах л үлдэв. Өдгөө 33 настай Гризманны хувьд ч гэсэн Испанийн лигт сүүлийн жилээ өнгөрүүлж байх магадлал өндөр юм.
#12. Жуд Беллингхэм (Реал Мадрид)
#11. Эрлинг Хааланд (Манчестер Сити)
#10. Флориан Виртц (Байер Леверкузен)
#9. Коул Палмер (Челси)
#8. Харри Кейн (Байерн Мюнхен)
#7. Килиан Мбаппе (Реал Мадрид)
#6. Ламин Ямал (Барселона)
#5. Роберт Левандовски (Барселона)
#4. Жамал Мусиала (Байерн Мюнхен)
#3. Рафинья (Барселона)
#2. Винисиус Жуниор (Реал Мадрид)
#1. Мохамед Салах (Ливерпүүл)
Салахын “Ливерпүүл”-тэй үзэглэсэн гэрээний хугацаа ирэх зун дуусна. Хэрэв энэ улирал түүний хувьд Энфилд дэх сүүлчийнх нь байж таарвал тэр хамгийн сайхан дурсамжийг дархлан үлдээхээр зэхэж буй нь гарцаагүй. Салах шинэ дасгалжуулагч Арне Слотын удирдлагад өөрийн шилдэг формоо дахин нээж, баг нь ч Премьер лиг болон Аваргуудын лигийн аваргын төлөө хүчтэй өрсөлдөхөө тунхаглаад буй.
Тэрбээр улирлын төгсгөлд “Ливерпүүл”-ийг цомтой үлдээж чадвал Африк тивээс энэ шагналыг гардсан хоёр дахь тоглогч болох магадлал үнэхээр өндөр юм. 1995 оны Жорж Веагаас хойш шүү дээ.