UBLife Logo
Newsfeed

Таныг дурсамжаар тань аялуулах 8 зүйл

Б.Энхжин
Б.Энхжин
Таныг дурсамжаар тань аялуулах 8  зүйл

Тухайн цаг үе, үйл явдал, хүний халамж, сэтгэл хөдлөл, мөчүүд бүгд бидний дурсамжийн гүн рүү хадгалагддаг. Эдгээр дурсамжаараа аялах нь тодорхой цаг хугацаанд эргэн очиж, өнгөрсөн үеийг дахин мэдрэх боломжийг олгодог. Тэр аялал нь сэтгэлд олон янзын мэдрэмжийг төрүүлж, бидний амьдралын үнэ цэн, утга учиртай мөчүүдийг сэргээдэг.

1. Захидал

Захидал бол цаг хугацааг давж, хүн бүрийн сэтгэлд гэрэл гэгээ авчирдаг, гүн утга учиртай зүйлсийн нэг. Хамгийн сайхан нь, захидал нь эргэж унших тусам сэтгэлд илүү их дурсамжийг сэргээж өгдөг. Хайртай хүнээсээ эсвэл найз нөхөд, гэр бүлийнхнээсээ авсан захидлууд өнгөрсөн үеийг, тухайн үед байсан мэдрэмжүүдийг дахин амилуулах хүчтэй.

2. Sega тоглоом

Sega тоглоом бол 90-ээд оны хүүхдүүдийн дурсамжийг сэргээдэг хүчтэй эд билээ. Sega нь тэр цаг үед хамгийн алдартай тоглоомуудын нэг байсан бөгөөд олон хүүхдийн анхны электрон тоглоом болж байлаа. Sega-ийн тоглоомууд нь зөвхөн тэдгээр тоглогчдод биш, тухайн үед амьдарч байсан бүх хүмүүст хамааралтай бөгөөд дэлхий даяар нэгэн үеийн хүүхдүүдийн амьдралын нэг хэсэг болон үлджээ.

3. Дуу хөгжим

Дуу хөгжим бол хүний сэтгэлд хамгийн гүн гүнзгий нөлөө үзүүлдэг зүйлсийн ба цаг хугацааг давж, бидний амьдралын хамгийн чухал мөчүүдийг өөртөө хадгалан авч үлдсэн байдаг. Бид ямар нэгэн дууг сонсох үедээ тухайн үед ямар мэдрэмж төрж байсан, ямар хүмүүстэй хамт байсан, эсвэл ямар үйл явдал болсон тухай бүх зүйл сэтгэлд тодхон санагддаг шүү дээ.

4. Тамагочи

Тамагочи бол 90-ээд оны хүүхдүүдийн амьдралын нэгээхэн том хэсэг байсан бөгөөд одоо бол дурсамж сэдрээдэг хуучны тоглоомын нэг болжээ. Хүн бүрийн сэтгэлд халуун дулаан дурсамжийг үлдээсэн энэ жижигхэн, электрон тэжээвэр амьтан нь хүүхэд насны хөөрхөн, хичээл зүтгэлээр дүүрэн мөчүүдийг сануулж чаддаг.

5. Бэлэг

Бэлэг гэдэг үргэлж бидний амьдралын хамгийн сайхан мөчүүдийн нэгтэй холбоотой байдаг шүү дээ. Бэлэг авснаар таны сэтгэлд тухайн хүн, цаг хугацаа, үйл явдлыг санагдуулах олон дурсамжууд бий болж, сэтгэлд дулаан мэдрэмж төрүүлдэг. Бэлэг бол зүгээр нэг эд зүйлс биш, харин анхаарал халамж, хайр сэтгэл, сэтгэлийн гүн гүнзгий холбоог илэрхийлдэг.

6. Гэрэл зураг

Гэрэл зураг бол цаг хугацааг үүрд хадгалж, бидний амьдралын хамгийн чухал мөчүүдийг мөнхжүүлдэг гайхамшигт зүйл юм. Тухайн мөчийг яг тэр чигт нь хальсанд буулгах нь хүний дурсамжийг сэргээж, өнгөрсөн хугацааны сэтгэл хөдлөлийг дахин мэдрэх боломжийг олгодог билээ. Зураг хэзээ ч мууддаггүй, тиймээс хэн нэгэн биднийг орхисон ч, өнгөрсөн нь бидэнд үргэлж байсаар байх болно.

7. Тэмдэглэлт өдрүүд

Гэр бүл, хайртай дотны хүмүүстэйгээ өнгөрүүлсэн тэмдэглэлт өдрүүдээ санаж байна уу? Тэмдэглэлт өдрүүд бол бидний амьдралын хамгийн чухал мөчүүдийн нэг бөгөөд эдгээр өдрүүд нь бидэнд сэтгэл хөдлөл, баяр баясгалан, утга учиртай дурсамжийг үлдээж чаддаг.

8. Гар утас

Хамгийн анхны гар утас, түүнтэй холбоотой дурсамжууд гээд л эргээд бодоход энэ жижиг электрон төхөөрөмж таны олон дурсамжийг хадгалдаг байгаа биз. Утсан дээрх зургууд, хуучин мессежүүд, анхны дуудлага, сонирхолтой тоглоомуудаас эхлээд гайхалтай дурсамжаар тань аялуулах хүчтэй.

Та бүхэн Sega тоглоомоор ах нартайгаа хамт тоглож, хэн нь хамгийн шилдэг нь болохоо үзэж байсан тэр цагийг санаж байна уу? Тоглоомын дэлгэц дээрх жижиг дүрүүд, тоглоомын ширүүхэн дуу чимээ нь бидний хүүхэд насны хамгийн амттай дурсамжуудын нэг байлаа. Харин анхны гар утас дээрээ хичнээн хичээнгүйлэн мессэж бичиж байснаа та санаж байна уу?

Дараа нь бидний харилцаанд тамагочи орж ирсэн нь манай үеийн хамгийн шинэлэг зүйлсийн нэг байв. Тэр үед бид мангасаа хооллож, гарч ирэх даалгаваруудыг амжилттай даван туулж байсан ч, одоо бол энэ бүхэн зөвхөн дурсамж болон үлджээ.

Тиймээс, бидний өдөр тутам ашиглаж байсан эд зүйлсийн дурсамжтай үед аль хэдийн өнгөрсөн ч, тэдгээрийн сөрөг нөлөө өнөөдөр ч байсаар байна.

Юнивишн компанийн хувьд, тэд хуучирсан төхөөрөмжүүдээ дахин боловсруулж, байгальд учруулах хог хаягдлыг багасгах тал дээр анхаарч байна. Энэ нь бидний амьдралд эерэг өөрчлөлт авчрах, байгаль орчинд үзүүлэх дарамтыг багасгах чухал алхам юм.

Та бүхэн ч бас эргүүлэн салбар дээр хүлээлгэн өгч, хуучин төхөөрөмжүүдийг дахин боловсруулах хөдөлгөөнд оролцоорой. Бидний жижигхэн алхам ч, дэлхийн байгаль орчныг хамгаалахад том нөлөө үзүүлэх боломжтой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.