UBLife Logo
Дэлхий

Эрчүүдэд зориулсан Баасан ахын “Төрсөн өдрийн зурхай”

Эрчүүдэд зориулсан Баасан ахын “Төрсөн өдрийн зурхай”

Өнөөдөр Баасан гараг. Эрх чөлөө тун ойрхон байна гэдгийг эрчүүддээ сануулж байгаадаа баяртай байна. Хэдхэн цаг өнгөрөхөд та уйтгартай офисоос гарч, хөгжил, цэнгэлийн орчинд очно гээд бод, тэс. Харин та өнөөдөр хүйтэн шар айраг уух уу, хатуу юм хүртсэн нь дээр үү  гэдгийг од эрхэс зааж өгөх юм.

Матар

Матрууд өнөөдөр текила хэмээх гайхамшигтай ундаатай нөхөрлөх хэрэгтэй. Энэ найзынхаа ачаар та өнөөдөр найзуудаа баясгаж, инээлгэж чадна. Караокэд дуулах, бүжиглэх, онигоо ярьж инээх гээд л юу ч хийсэн матар та өнөөдөр Од байх болно.

Хумх

Өнөөдөр таны хувьд хатуу зүйл уух биш гэртээ цай, болж өгвөл сүүтэй цай уугаад суухыг зөвлөж байна. Амралтын хоёр өдөр ч амсаж болохгүй. Эр хүн шиг хүлээн ав, сэтгэлээ барь. Бүр тэсэхгүй бол алкоголгүй шар айраг ав.

Загас

Долоо хоногийн ядаргаагаа тайлж, сайхан амрахад чинь коньяк туслана. Коньяк ууснаар таны амьдрал утна учиртай болж, уйтгар гуниг алга болох юм. Харин даах чадвар, бие сэтгэлийн хэмжээгээ сайн бодолцоорой. Толгой чинь эргээд эхэлбэл шууд орондоо ороод унт.

Хонь

Жирийн зүйл, чанартай ярианаас баяр баясгалан хайгаарай. Өнөөдөр та сонгодог зүйл буюу найдвартай архиа хэрэглэ. Жирийн архи ч гэсэн хөгжилтэй, үнэнч найзууд, сайн даруулгатай бол энэ ертөнц гялалзаад л эхлэх учиртай.

Үхэр

Мэдлэгээ дээшлүүл. Өөрөөр хэлбэл согтууруулах ундааны талаарх мэдлэг. Архи, шар айраг, вискигээ орхи. Янз бүрийн коктейль, гадаадын ундаа туршиж үз. Гэхдээ бага дозоор шүү.

Хамтатгах

Найзууддаа юу чаддагаа харуулахыг хүсвэл өөрийгөө амтат дарсаар дайл. Дарс толгойд хүрэх цагт таны толгойд маш олон хөгжилтэй, эсэргүү санаа төрж, бүх хүнийг хөгжөөн баясгах болно.

Мэлхий

Мэлхийнүүдийн өнөөдрийн сүлд ундаа нь апельсины сок. Бидний зурхайг зөрчөөд хатуу юм уух гэж бүү оролд. Од эрхэс дээрээс чинь харж байгаа. Өнөөдөр таны хувьд эрүүл байх нь маш хэрэгтэй. Маргааш надад та баярлалаа гэж хэлэх болно.

Арслан

Просекко гэх мэт зөөлөн дарс л уугаарай. Хатуу чанга зүйл өнөөдөр танд хэрэггүй. Дарс ууснаар та эелдэг зөөлөн болж, муухай ааш зангаа мартах юм.

Охин

Өөртөө шар айраг захиал. Задгай шар айраг уугаад ертөнцийг эзлэ.

Жинлүүр

Өнөөдөр үнэтэй тансаг зүйл хэрэглээрэй. Болж өгвөл шотланд, болохгүй бол жирийн виски авч уу. Та ойрдоо уугаагүй бололтой. Өнөөдөр болон амралтын өдрүүдээр өөрийгөө баярлуул.

Хилэнц

Солонгос хоолонд орсныхоо дараа Баасан ахын төрсөн өдрийг тэмдэглэж эхлэхийг зөвлөж байна. Хувь, хувьсгалын бүх асуудлаа мартаад хундаган доторх зүйлдээ анхаарах цаг иржээ.

Нум

Шар айраг уухад ээлтэй өдөр. Гэхдээ байнга уудагаа биш ирланд, бельги, чех пиво сонгоорой. Шарсан загасаар даруулбал өнөөдөр үнэхээр сайхан өнгөрөх учиртай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.