ОХУ-ын ДХЯ-ны Цагаачлалын албанаас Монголын олон хүүхэдтэй гэр бүлд тусалж, ОХУ-ын иргэншил олгосон талаар Буриадын хэвлэл мэдээллээ.
Монголын иргэн Сүрэн Мэндхүү, Лхагва Нэргүй нар 2013 онд Буриадад ирсэн ч бичиг баримтаа бүртгүүлэлгүй оршин суусаар байжээ. Энэ жил тэд иргэншил авах хүсэлт гаргасан бөгөөд Буриадын цагдаа нар шуурхай тусалсан гэнэ.
Гэрийн эзэн Сүрэн Мэндхүү байлдааны самбо бөхийн Гавьяат дасгалжуулагч цолтой. Түүний шавь нар Буриад, ОХУ-ын тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцдог ажээ. Харин түүний гэргий Лхагва Нэргүй Гусиноозерск хотын “Сэлэнгэ” сургуульд багшийн ажилтай. Дөрвөн хүүхэдтэй бөгөөд гурав нь Буриадад төржээ.