Арванхоёрдугаар сарын 15-ны өдөр явагдсан чөлөөт бөх болон жүдо бөхийн багийн халз барилдааны үеэр чөлөөтийн багийнхан Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат улсын начин Өлзийсайханы Батзул агсны гэр бүлийнхэнд хүндэтгэл үзүүллээ.
Мөн тэд улсын начин Өлзийсайханы Батзул агсныг дурсаж, түүний зураг бүхий футболкоор жигдэрч ирсэн байв.
Тэрээр үндэсний бөхөөс гадна чөлөөт бөхийн төрлөөр барилдахдаа Монгол Улсын аваргаар дөрвөнтөө тодорч, Азийн АШТ-д хоёр удаа мөнгөн медаль хүртсэн төдийгүй дэлхийн АШТ-ий V байрт шалгарсан шилдэг хүчтэн байсан билээ.