UBLife Logo
Спорт

Гавьяат тамирчин М.Анхцэцэг хүндийн өргөлтийн спортоос зодог тайлж буйгаа зарлалаа

Гавьяат тамирчин М.Анхцэцэг хүндийн өргөлтийн спортоос зодог тайлж буйгаа зарлалаа

Энэ сард Бахрайны Манама хотноо болсон хүндийн өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс огцом өргөлтийн төрөлд 116 кг-ыг амжилттай татаж, мөнгөн медаль хүртсэн гавьяат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг их спортоос зодог тайлж буйгаа зарлалаа.

Тэрээр “Mongol TV”-д ярилцлага өгөх үеэрээ “Өнөө жилийн ДАШТ бол миний оролцсон олон улсын сүүлчийн тэмцээн байлаа. Би 17 жил хүндийн өргөлтөөр хичээллэхдээ асар их цаг хугацаа, эрүүл мэнд, амьдралаа, боломжуудаа золиосолсон. Эрүүл мэндээ бодох цаг маань болсон байна. Өнөө жил зодог тайлна гэдгээ шийдчихээд байсан учир “Парис-2024” олимпын наадам, сая оролцсон ДАШТ илүү чухал, заавал медаль авах ёстой тэмцээн шиг санагдсан. Мэдрэмжүүд нь өөр байдаг юм билээ. Зарим зүйлд хоргодоод л, тэмцээний заалнаас холдож явмааргүй санагдах ч юм уу, хүндийн өргөлтөдөө зүүгдэх мэдрэмж төрж байсан. Надад бэртээж байгаагүй, бүрэн эрүүл нэг ширхэг ч үе үлдээгүй. Тохой, өвдөг, мөр, шагай, нуруу гээд л. Сүүлийн хоёр жилийн хугацаанд асар хүчтэй стероид тариаг төвөнх рүүгээ долоо хоногт нэг удаа юм уу, сард хоёр удаа хийлгэсэн. Үнэхээр хүнд спорт шүү дээ. Эмэгтэй хүний хувьд 17 жилийн хугацааг энэ спортод зориулахдаа өөрийнхөө хувьд харамсахааргүй, сайхан өрсөлдлөө. Цаашид ар гэртээ анхаарна, нөхрөө дэмжинэ. Хүүхэд байхдаа аав, ээжтэйгээ нэг ч удаа зугаалганд явж, хүүхэд насны сайхныг бүрэн дүүрэн мэдэрч байсангүй. Одоо сайхан амьдарч үзмээр санагдаж байна” хэмээн ярьсан юм.

Тэрээр ДАШТ-ээс алт, хошой мөнгө, хүрэл гээд нийт таван медаль хүртсэн билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
16
0
32
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\3.1.8.11
Адилхан шдээ, одоо бол нэг гүзээгээ чирсэн нэг ааштай дунд эргэм насны ах хүү л боллоо доо. Харамсах юм. Насаараа ажиллаад ердөө өвчтэй нуруу, банк дүүрэн зээл, гэр дүүрэн хүүхэд, чих дүүрэн авгайн орилоон Элэг дүүрэн өөх, цус дүүрэн сахар ийм л бн. Энэ охин одоо амрах болсоон
ЗОЧИН\13.251.105.113
ЗОЧИН\13.212.84.33
ЗОЧИН\13.214.190.47
Sain saikhaniig husen eruue. Mongolchuud bidniigee olon jil bayarluulsan altan ohin mini. Eruul mendee bodooroi.
ЗОЧИН\13.214.190.47
ЗОЧИН\13.214.190.47
ЗОЧИН\47.129.85.182
Алтан охин
ЗОЧИН\13.229.157.68
ЗОЧИН\18.138.229.137
ЗОЧИН\18.138.229.137
ЗОЧИН\18.138.229.137
ЗОЧИН\54.254.176.98
ЗОЧИН\18.140.196.140
Эрүүл мэнд хамгийн чухал чи зорилгоо биелүүлж амжилтаа хүртсэн Гэрийн эзэгтэй байх ханьдаа халамжтай үрсдээ хайрын балаа амилуулах сайхан гавьяат минь бид чамаараа бахархаж огшиж явсан үеэ мартахгүй сайхан бүгдийг ерөөе
ЗОЧИН\13.214.127.39
Миний охин одоо боль... аав нь баярлалаа...
ЗОЧИН\13.214.127.39
Миний охин одоо боль... аав нь баярлалаа...
ЗОЧИН\13.229.65.114
Миний охин одоо боль... аав нь баярлалаа...
ЗОЧИН\47.129.182.142
Миний охин одоо боль... аав нь баярлалаа...
ЗОЧИН\13.214.127.39
Миний охин одоо боль... аав нь баярлалаа...