“Бөртэ чоно-2024” Монголын спортын шилдгүүдийг тодруулах ёслолын ажиллагаа өнөөдөр явагдаж өндөрлөлөө.
2024 оны шилдэг дасгалжуулагчаар чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Цогтбаяр, жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч М.Бундмаа нар тодорлоо.
“Парис-2024” олимпын наадмын үеэр Б.Баасанхүү мөнгөн медаль хүртсэн бол П.Орхон шагналт V байрт шалгарсан билээ.