Азийн кино урлагт нөлөө бүхий “Asian Movie Pulse” сайтаас жил бүр шилдэг 30 ази киног жагсаадаг билээ. Тэгвэл 2024 оны шилдэг 30 ази кино жагсаалтын 22-т найруулагч Ж.Сэнгэдоржийн “Silent City Driver” буюу “Чимээгүй хотын жолооч” киног нэрлэжээ.
Киноны талаар тус сайтад ““Чимээгүй хотын жолооч” киноны зураглаач Э.Энхбаяр зураг авалтаа бүхэлд нь дүнсгэр гэмээр бараг өнгөгүй болгож, өргөн дэлгэцийн хэмжээгээр хийсэн нь гол дүрийн баатрын дотоод сэтгэлийн харанхуй, түгшүүртэй байдал, уур амьсгалд үзэгчдийг шууд аваачиж байлаа. А.Түвшинбаярын хүчтэй дүрслэл уг киноны хөдөлгөгч нэг хүч юм. Гол дүрийн ганцаардалдаа баригдаж, шоронгийн гаднах амьдралтай дасан зохицох гэж зовж байгаа төрх үнэхээр сэтгэл хөдөлгөм байлаа. Ер нь тус киноны жүжигчид бүгд чамгүй сайн, чансаатай бөгөөд зохиол сайтайгаас гадна “Амьдрал”, “Цагаан хадаг” зэрэг кинонууд дээр хамтарч байсан кино зохиолч Т.Номуунзул, Ж.Сэнгэдорж найруулагчийн ээлжит нэгэн бүтээл юм. Тэд дахин нэгдсэний үр дүн тун амттай болжээ” хэмээн онцолжээ.
28 дахь удаагийн “Tallinn Black Nights” кино наадмын шилдгийн шилдэг шагналт “Чимээгүй хотын жолооч” кино нь ирэх онд эх орондоо нээлтээ хийх бөгөөд бүх кино театрын дэлгэцээр гарах юм байна.
“Asian Movie Pulse” сайтын 2024 оны шилдэг 30 ази кино жагсаалтад багтсан бусад кинонууд:
30. Pierce (Nelicia Low, Singapore-Taiwan)
29. Super Happy Forever (Kohei Igarashi, Japan)
28. Missing (Keisuke Yoshida, Japan)
27. Cu Li Never Cries (Pham Ngoc Lan, Vietnam)
26. Santosh (Sandhya Suri, India)
25. By The Stream (Hong Sang-soo, S. Korea)
24. All Shall Be Well (Ray Yeung, Hong Kong)
23. My Favorite Cake (Maryam Moghadam and Behtash Sanaeeha, Iran)
22. Silent City Driver (Sengedorj Janchivdorj, Mongolia)
21. Grave Torture (Joko Anwar, Indonesia)
20. Moor (Adilkhan Yerzhanov, Kazakhstan)
19. HappyEnd (Neo Sora, Japan)
18. An Unfinished Film (Lou Ye, China)
17. Didi (Sean Wang, Taiwan)
16. The Box Man (Gakuryu Ishii, Japan)
15. Chime (Kiyoshi Kurosawa, Japan)
14. All The Long Nights (Sho Miyake, Japan)
13. Stranger Eyes (Yeo Siew Hua, Singapore)
12. A Traveler’s Needs (Hong Sang-soo, S. Korea)
11. Shambhala (Min Bahadur Bham, Nepal)
10. Look Back (Kiyotaka Oshiyama, Japan)
9. Caught by the Tides (Jia Zhangke, China)
8. Youth (Wang Bing, China)
7. How to Make Millions Before Grandma Dies (Pat Boonnitipat, Thailand)
6. Exhuma (Jang Jae-hyun, S. Korea)
5. The Seed of the Sacred Fig (Mohammad Rasoulof, Iran)
4. Cloud (Kiyoshi Kurosawa, Japan)
3. All We Imagine as Light (Payal Kapadia, India)
2. Black Dog (Guan Hu, China)
1. Twilight of the Warriors: Walled In (Soi Cheang, Hong Kong)