The Guardian сайтаас жил бүрийн 12-р сард дэлхийн шилдэг 100 хөлбөмбөгчнийг амжилт, үзүүлэлтээр нь эрэмблэн жагсааснаа танилцуулдаг билээ. Эл жагсаалтыг хэн тэргүүлж, аль багийн тоглогчид жин дарах бол гэдэг нь хөлбөмбөг сонирхогчдын хувьд анхаарлын төвд байх нь гарцаагүй.
Дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог “БаллонДор” шагналыг өнөө жил гардсан Родри энэхүү жагсаалтыг тэргүүлж, “Реал Мадрид”-ын Винисиус Жуниор удаалсан бол “Манчестер Сити” клубийн гоолын машин Эрлинг Хааланд гуравдугаарт эрэмблэгдэв.
Сонирхолтой нь, Лионел Месси 27-рт эрэмблэгдсэн бол Криштиано Роналдуг 42-р байрт жагсаажээ. Тэгвэл өнөө жил Европын АШТ-ий үеэр гялалзсан авьяас чадвараа дэлхий нийтэд тунхагласан Ламин Ямал 4-р байр руу огцом урагшилсан байна. Харин Азийн тоглогчдоос Сон Хён Мин 60-р байрт эрэмблэгдэв.
#1. Родри (Манчестер Сити)
#2. Винисиус Жуниор (Реал Мадрид)
#3. Эрлинг Хааланд (Манчестер Сити)
#4. Ламин Ямал (Барселона)
#5. Жүд Беллингхэм (Реал Мадрид)
#6. Харри Кейн (Байерн Мюнхен)
#7. Лаутаро Мартинез (Интер)
#8. Флориан Виртц (Байер Леверкузен)
#9. Дани Карвахал (Реал Мадрид)
#10 Килиан Мбаппе (Реал Мадрид)
#11. Мохамед Салах (Ливерпүүл)
#12. Коул Палмер (Челси)
#13. Букаяо Сака (Арсенал)
#14. Нико Уильямс (Атлетик Бильбао)
#15. Фил Фоден (Манчестер Сити)
#16. Тони Кроос (Реал Мадрид)
#17. Даниел Олмо (Барселона)
#18. Мартин Одегаард (Арсенал)
#19. Жамал Мусиала (Байерн Мюнхен)
#20. Феде Валверде (Реал Мадрид)
#21. Роберт Левандовски (Барселона)
#22. Адемола Локман (Аталанта)
#23. Эмилиано Мартинес (Астон Вилла)
#24. Антонио Рюдигер (Реал Мадрид)
#25. Рафинха (Барселона)
#26. Гранит Жака (Байер Леверкузен)
#27. Лионел Месси (Интер Майами)
#28. Уильям Салиба (Арсенал)
#29. Виктор Гёкерес (Спортинг)
#30. Виржил ван Дейк (Ливерпүүл)
#31. Родриго (Реал Мадрид)
#32. Хакан Чалханоглу (Интер)
#33. Алекс Гримальдо (Байер Леверкузен)
#34. Деклан Райс (Арсенал)
#35. Рубен Диас (Манчестер Сити)
#36. Кевин Де Брейне (Манчестер Сити)
#37. Луис Диаз (Ливерпүүл)
#38. Алексис Мак Аллистер (Ливерпүүл)
#39. Педри (Барселона)
#40. Бернардо Силва (Манчестер Сити)
#41. Антуан Гризманн (Атлетико Мадрид)
#42. Криштиано Роналду (Аль-Насср)
#43. Серхоу Гирасси (Боруссиа Дортмунд)
#44. Фабиан Руиз (Парис Сен Жермен)
#45. Жоско Гвардиол (Манчестер Сити)
#46. Николо Барелла (Интер)
#47. Витинха (Парис Сен Жермен)
#48. Артем Довбык (Рома)
#49. Кварацхелия (Наполи)
#50. Эдерсон (Манчестер Сити)