UBLife Logo
Спорт

Жессика Климкейт жингээ солилоо

Жессика Климкейт жингээ солилоо

Олимпын дараа жүдочид жингээ солих нь элбэг байдаг. Нэг хэсэг нь амралтаа аваад жин нэмэгдсэн байдаг бол зарим нь өрсөлдөгчөөсөө холдох зорилгоор өөр жинд ордог билээ.

Францын олимпын аварга Кларисс Агбегнену 63 кг-аас 70 кг-д шилжлээ. 70 кг жингийн гол лидер Барбара Матич ойрын 2 жил барилдахгүй гэдгээ зарласан. Кларисс Парисын Их Дуулга тэмцээнээс шинэ жиндээ өрсөлдөнө.

Канадын Жессика Климкейт Баку Их Дуулгын мэдүүлэгт мөн өөр жинд орсон байлаа. Канад бүсгүй 57 кг-аас дээд жиндээ буюу 63 кг-д орж ирлээ. 57 кг-ын гол өрсөлдөгч Кристи Дэгүчи мөн Канадынх тул шигшээ багт  сонгогдох өрсөлдөөн тун ширүүн болдог байсан билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.