UBLife Logo
Newsfeed

Таныг ямар хүн гэдгийг тань илэрхийлж чадах 6 зүйл

Б.Энхжин
Б.Энхжин
Таныг ямар хүн гэдгийг тань илэрхийлж чадах 6 зүйл

Зан ааш, сонирхол, зуршлууд зэргээс эхлээд өнгөрсөн жилийн үр дүн, санхүүгийн сахилга бат гээд л олон зүйлс биднийг тодорхойлж байдаг шүү дээ. Тэгвэл эдгээрээс гадна таныг яг хэн болохыг илэрхийлэх хүчтэй зургаан сонирхолтой зүйлийг сонирхуулъя.

1. Зурхайн орд

Зурхайд итгэдэг, итгэдэггүй олон хүн байдаг ч таныг ямар хүн болохыг илэрхийлэхэд тодорхой хэмжээнд тусалж чадна. Зурхайн орд бүрд тухайн ордын онцлог шинжүүд бий бөгөөд энэ нь таны зан чанар, хүсэл тэмүүлэл, бусадтай харилцах харилцаанд нөлөөлдөг гэж үздэг байна. Зурхайн шинжүүд таныг тодорхойлж болох ч таны онцлог зан чанар зурхайн ордоос гадна бусад олон хүчин зүйлээс хамаардаг гэдгийг мартаж болохгүй шүү.

2. MBTI

Та өмнө нь MBTI буюу “Майерс-Бриггсийн хувийн зан чанарын судалгаа”-ны талаар сонсож байсан уу? Энэ нь хүнийг зан чанарын 16 ангилалд хуваах арга бөгөөд таныг хэрхэн сэтгэдэг, бусадтай харилцдаг, шийдвэр гаргадаг, амьдралд хандах хандлага зэргийг тодорхойлох систем аж. MBTI-ийн 4 гол хослолоос үндэслэн таны хувийн хэв маягийг тодорхойлно. MBTI нь хүний зан чанарыг нарийн тайлбарлаж, бусадтай харилцах харилцаа, ажилдаа хандах хандлага, амьдралын зорилго зэргийг ойлгоход тусалдаг гэнэ шүү.

3. Дассанаас өөр Wrap

Таны санхүүгийн сахилга бат таныг ямар хүн гэдгийг тодорхойлох чухал үзүүлэлт гэдэгтэй санал нийлж байна уу? Өнгөрч буй онд санхүүгийн аялал тань ямар байсныг М-ийн найзуудтайгаа хамт дүгнэхэд бэлэн үү? Санхүүгийн эрүүл мэнддээ хэр анхаарсан гэж бодож байна? 2024 оны санхүүгийн нүгэл, буянг тань тоймлож, зөвхөн танд зориулсан сонирхолтой фактуудыг хүргэх “Дассанаас өөр wrap” цэс М банкны апп дээр нэмэгджээ.

“Дассанаас өөр wrap”-ын онцлох фактууд:

- Санхүүгийн эрүүл мэнддээ анхаарсан өдрүүд

- Сарын дундаж орлого, зарлага

- Нийт цуглуулсан cashback

- Хамгийн өндөр зарлагатай сар, өдөр

- Хамгийн их шилжүүлэг хийсэн хүн

- Хадгаламждаа хуримтлуулсан нийт хүү

Мэдээж үүнээс ч олон сонирхолтой фактыг боловсруулж өгнө. Онцлох фактаа найзууддаа хуваалцахаа мартуузай. Хэрэв М-ийн харилцагч болж амжаагүй бол ЭНД дарж аппаа татаад, биечлэн ирэх шаардлагагүйгээр зайнаас гэрээгээ байгуулж 2025 оны санхүүгийн аяллаа хамт эхлүүлээрэй.

4. Дуртай өнгө

Таны дуртай өнгө таны сэтгэл зүй, дотоод ертөнцийг илэрхийлж чаддаг гэдгийг та мэдэх үү? Өнгө нь таны сэтгэл санаа, зан чанар, амьдралын хандлагыг тодорхой хэмжээгээр илэрхийлж чаддаг аж. Хүмүүсийн дуртай өнгө бүр өөрийн гэсэн бэлгэдэл, сэтгэл зүйн нөлөөтэй байдаг талаар хэд хэдэн судалгаа бий.

5. Амьдралын хэв маяг

Өдөр тутмын амьдралдаа баримталдаг дадал зуршил, сонирхол, хандлага буюу таны амьдралын хэв маяг таныг ямар хүн болохыг тодорхойлох чухал элементүүдийн нэг юм. Идэвхтэй, эрүүл амьдрал эсвэл дэггүй хөгжилтэй амьдралын хэв маяг гээд л. Таны хувьд алийг нь илүүд үздэг вэ?

6. Итгэл үнэмшил

Итгэл үнэмшил нь таны амьдралд хандах хандлага, шийдвэр гаргалт, эрүүл мэнд, ажил амьдрал, харилцаа зэрэгт маш хүчтэй нөлөө үзүүлдэг. Таны үнэт зүйлс, зарчим, үзэл бодол, дотоод сэтгэлтэй холбоотой байдаг бөгөөд эдгээр нь таны амьдралыг хэрхэн чиглүүлэх, ямар асуудалд хэрхэн хандахыг тодорхойлдог байна. Таны амьдралд хэрхэн ханддаг, ямар асуудалд илүү анхаарал тавьдаг, юуг чухал гэж үздэг болох нь таны итгэл үнэмшлээс хамаардаг шүү.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Б\47.129.13.151
Яаж шалгуулдаг юм бэ