Казахстаны Алматыд ирэх өвөл болох мэргэжлийн Поддубный лигийн оролцогч нар тодорсоор байна. Ираны бөхийн холбооноос мэдээлснээр Парисын олимпын наадмын хүнд жингийн финалын өрсөлдөгч нар дахин халз барилдахаар болжээ. Гүржийн Гено Петриашвили, Ираны Амир Заре нарын супер тулаан болох юм.
Амираас гадна өөр хоёр иран бөх уригдсан нь олимпын медальт, сонгомол барилдааны од Саид Эсмаили (67 кг), Амин Мирзазаде (130 кг) нар. Саид Кубын Луис Альберто Ортатай, Амин ОХУ-ын Сергей Семёновтой өрсөлдөх юм.
Ялсан бөхчүүд 10 мянга, ялагдсан нь 5 мянган ам.долларын шагналтай.