Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Айн Рэнд: "Би чамд хайртай" гэхээсээ өмнө “БИ” гэж буйгаа ухаарах хэрэгтэй


Америкчүүдийн “Хоёр дахь Библи” гэгддэг “Атлантын нуруу тэнийв” романы зохиолчийн хувиар бидний эчнээ мэдэх философич Айн Рэндийн хамгийн алдартай ярилцлагыг хүргэж байна. Түүний “Эх сурвалж”, “Бид амьд хүмүүс”, “Атлантын нуруу тэнийв”, “ Сайтар эргэцүүл” тэргүүт бүтээл манай уншигчдаас өндөр үнэлгээ авсан билээ. 1959–1960 онд нэр нөлөө бүхий эрхмүүдийг урин ярилцдаг байсан хамгийн алдартай ярилцлагын нэвтрүүлэг болох Майк Уоллесийн нэвтрүүлэгт тэрээр ХАЙР ба АЗ ЖАРГАЛЫН тухай хэрхэн хуваалцсаныг хүлээн авна уу

-Айн Рэнд, та аль нутгийн хүн бэ ? Та бага зэрэг аялгатай ярих юм … ?
Орос уу?
-Та Орост төрсөн үү?
Тийм ээ.
-АНУ-д хэзээ ирсэн бэ?
Гучаад жилийн өмнө.
-Таны философийн үзэл баримтлал хаанаас төлөвшсөн юм бэ?
Надад хамгийн их нөлөөлсөн философич гэвэл зөвхөн Аристотелийг л хэлж чадна. Харин өөрийн үзэл бодлоо би өөрөө төлөвшүүлсэн.

-Та гэрлэсэн үү?
Тиймээ, гэрлэсэн.
-Таны нөхөр ажилчин уу?
Тэр зураач. Франк О’Коннер гэдэг.
-Зураг зураад л амьдралаа залгуулдаг гэж үү?
Одоохондоо зөвхөн суралцаж байгаа.
-Түүнийг төр засгаас үнэлдэг үү?
Одоогоор бол үнэлээгүй л байна.
-Тэгвэл та л түүнийг дэмждэг байх нь.
Энэ бол түүний ажил шүү дээ. Шаардлага гарвал дэмждэг ч тэр бүр гардаггүй.
-Түүнд туслах үед санал зөрөх, зөрчилдөх үе байдаг уу?

Үгүй дээ. Учир нь би нөхрөө байгаагаар нь хайрладаг. Түүний хүссэн үед туслах нь миний өөрийн хүсэл учраас тийм зүйл тохиолддоггүй. Үүнд ямар нэг золиос юм уу, төлөөс шаардлагагүй. Би хувь хүний үнэ цэнийг эрхэмлэдэг. Миний үзлээр, хүн өөрийнхөө аз жаргалыг өөрөө бүтээх ёстой. Гол нь хувь хүн бусад хүмүүс өөрсдийгөө хаяж түүнийг жаргалтай болгох юм уу, хувь хүн өөрийгөө гаргуунд нь гарган байж бусдын сайн сайхны төлөө явж, тэднийг жаргалтай болгох золиос биш гэдгээ санах ёстой.
-Хүн яагаад өөрийн хүрээллийн хүмүүсээ хүсэл зоргоороо хайрлаж болохгүй гэж  Христ болон бусад түүхэн дэх олон агуу удирдагч нар “хүн бүрийг ижил тэгш хайрлахыг” сургасаар ирсэн шүү дээ. Харин таныхаар энэ хайрыг ёс суртахуунгүй гэж байх шиг?
Хүн бүрийг ижил тэгш хайрлах нь ёс суртахуунгүй гэхээсээ илүүтэйгээр боломжгүй зүйл юм. Учир нь ингэснээр та бүх хүнийг ялгалгүйгээр хайрлахтай адил. Та бүх хүнийг ямар ч байсан юу ч болсон утга учир, мөн чанарыг нь үл хамааран хайрлана гэсэн үг. Тэгэхээр үнэндээ хэнийг ч хайрлахгүй байгаа хэрэг. "Би чамд хайртай" гэхээсээ өмнө “БИ” гэж буйгаа ухаарах хэрэгтэй. 

“Хүн өөрийнхөө аз жаргалыг өөрөө бүтээх ёстой" -Айн Рэнд

-Таны номд өгүүлсэнээр, хайр яг ажил хэргийн гэрээ хэлэлцээртэй төстэй гэсэн байсан. Хайр хувийн ашиг сонирхолоо хангах зүйл гэж үү?
Би танаас асууя. Хувийн сонирхолгүй хайр ямар байх вэ? Зүйрлэвэл, залуу сүйт бүсгүйдээ ямар ч хувиа хичээх үзэлгүйгээр “Би зөвхөн чиний л сайн сайхны төлөө чамтай сууж байна. Надад бол ямар ч сонирхол алга. Гэхдээ л би хувиа хичээгч биш болохоор чамтай гэрлэе” гэж хэлбэл юу болох вэ?
-Тэр өөрийгөө золиослож байна.
Хэнд ч мэдээж таалагдахгүй. Тэгэхээр л хайр бол ажил хэргийн хэлэлцээр юм. Ямар ч ажил хэрэгт өөрийн гэсэн болзол болон үргэлжлэх хугацаа гэж бий. Хайрын хувьд энэ нь мөн чанараас нь хамаарна. Бид бусдад юу өгснөөсөө эсвэл бусад хүмүүс бидэнд юу өгөхөөс үл хамааран тэднийг хайрлах ёстой. Бусдын мөн чанар, үнэ цэнийг нь хайрлах ёстой. Хариу нэхэлгүй шүү дээ. Бид бусдыг ямар ч ялгаваргүйгээр хайрлах боломжгүй. Хайрыг хүртэх ёстой хүнийг л хайрла. Хүн хайрыг хүсч, хүссэнээ хүртэхийн тулд дутагдалаа засдаг. Тэгээд хайрлагддаг. Эсрэгээрээ хичээж олж аваагүй зүйлдээ үр дүн хүлээх нь утгагүй хэрэг.

-Тэгэхээр чинь маш цөөн хүмүүс л хайрлагдах эрхтэй болно биз дээ?
Харамсалтай нь маш цөөн. Гэхдээ энэ үүд хаалга түүнийг хүртэх эрхтэй бүгдэд нээлттэй. Энэ л миний санал болгох ёс суртахууны тухай баримтлал юм. Хүн хайрыг хүртэхийн тулд хичээх л ёстой.
-Таныхаар бид бүгд л мөн чанартаа хувь хүн хэрнээ, ах дүүсийнхээ нэг хэсэг байх боломжтой гэж үү ?
Өнөөг хүртэл хэн ч хүн яагаад ах дүүстээ үйлчлэх ёстойг хэлээгүй. Та эргэн тойрноо ажиглавал хувь хүн ахан дүүстээ үйлчилснээсээ болж, өөрийгөө үгүй хийж байна.
-Танд сүсэг бишрэл, итгэл үнэмшил үгүй гэж үү?
Бишрэл гэнэ ээ?
-Зөвхөн өөртөө л итгэнэ гэж үү?
Тиймээ, надад итгэл үнэмшил бус үзэл бодол бий. Би юунд ч итгэдэггүй. Зөвхөн үзэл бодлоо л баримталдаг.
-Ярилцсанд баярлалаа. Өнгөрсөн 2000 жилд түүнээс тэс өөр философичдын үзэл баримтлал ноёрхсон билээ. Харин Рэнд хатагтайн үзэл дэлхий даяар түгвэл томоохон өөрчлөлт авчрах нь лавтай. Олон нийтийн сонирхлыг тун ихээр татсаар байгаа нэгнийг урьсандаа баяртай байна. 

Дүгнэлтийг танд үлдээе.

1959 оны 2-р сарын 25


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
3 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
14
0
2
0
0
2

Сэтгэгдэл бичих (8)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2023.02.02 202.131.240.147

Аян Ранд мэтийн битгий ийм хогийн юм бичиж бгаач ЮБи Лайф

0 Хариулах


Зочин 2021.02.09 172.68.238.117

Сонирхолтой байлаа.

0 Хариулах


Tangerine 2021.02.08 172.69.252.145

<34

0 Хариулах


Зочин 2021.02.08 172.69.252.145

<34

0 Хариулах


:)) 2021.02.06 172.69.252.133

Zurh

0 Хариулах


Зочин 2021.02.05 172.69.252.133

Үргэлж сонирхолтой мэдээлэл оруулж байдагт баярлалаа. Амжилт хүсье

0 Хариулах


Tuyarakh 2021.02.05 172.69.252.133

иймэрхүү зохиолчдын багахан түүх намтар бичсэн номых нь нийтлэлийн хэсгээс хүмүүст хүртээмтжэйг нь сонгон хүргэж байвал их л аятайхан шимтэн унших юм байна шүү хө баярлалаа.

0 Хариулах


Зочин 2021.02.05 172.69.45.135

Баярлалаа. Энэ мэт нийтлэлүүд олон хүргээсэй гэж хүсэж байна. Масс шар мэдээг сонирхдог байж болох ч 4 дэх засаглалын нэг чухал үүрэг нь ард түмнийг соён гэгээрүүлэх явдал болохыг хэлэхэд илүүдэхгүй биз ээ.

0 Хариулах