UBLife Logo
Загвар

“Муур эмэгтэй” Шинэ жилийн үдэш Парист нас баржээ

“Муур эмэгтэй” Шинэ жилийн үдэш Парист нас баржээ

Дэлхий дахинаа “Муур эмэгтэй” хэмээн алдаршсан блогчин Жослин Вильденштейн Парис хотын нэгэн зочид буудалд шинэ жилийн өдөр буюу 12 дугаар сарын 31-нд 84 настайдаа уушгины өвчний улмаас нас баржээ.

Гоо сайхны маш олон хагалгаанд орж, гадаад төрхөө бүс мөсөн өөрчилсөн тэрээр арт-дилер Алек Вильденштейнтай гэрлээд салж байсан юм. Шүүхээс Алекийг эхнэртээ 2,5 тэрбум ам.доллар олгохыг үүрэг болгосон бөгөөд тэр мөнгөнийхөө ихэнх хэсгийг гоо сайхны мэс засалд үрсэн гэж шар хэвлэлээр гардаг байсан ч Жослин нүүрээ өөрчлөх хүсэлгүй байсан гэж баталсаар ирсэн юм. Үнэндээ тэр муурны төрлийн амьтанд маш дуртай, Араатны хаан арслантай адилхан болох гэж анхныхаа мэс заслыг хийлгэж байсан гэдэг.

Өнгөрсөн зун түүнийг 56 настай модельер Ллойд Кляйнтай хамт байхыг нь олон удаа харсан бөгөөд тэднийг удахгүй гэрлэнэ гэж бичиж байлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
3
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\47.129.109.160
ЗОЧИН\47.129.3.193
ЗОЧИН\13.250.30.168