UBLife Logo
Newsfeed

Бид яагаад шөнө дунд 3-4 цагийн хооронд сэрчихдэг вэ?

Б.Энхжин
Б.Энхжин
Бид яагаад шөнө дунд 3-4 цагийн хооронд сэрчихдэг вэ?

Хүмүүс янз бүрийн зүйл дээр маргаж болох ч бүгд хүлээн зөвшөөрөх хэдэн үнэн бий. Жишээлбэл, нар зүүнээс манддаг, хоногт 24 цаг байдаг, мөн шөнө дунд 3-4 цагийн хооронд сэрэх нь хамгийн муухай мэдрэмж байдаг гэдэг дээр хүмүүс үргэлж санал нэгддэг.

Австралийн Свинбурны Технологийн Их Сургуулийн Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн захирал, танин мэдэхүйн сэтгэл судлаач Грег Мюррей энэ талаар 2021 онд “The Conversation” сэтгүүлд бичсэн нийтлэлдээ “Шөнийн 3 цагт сэрэх нь хэвийн л зүйл, гэхдээ үүнийг дадал зуршил болгож болохгүй” хэмээн онцолсон байна.

Хэрэв та шөнө бүр 3 эсвэл 4 цагийн үед сэрдэг бол ганцаараа биш байх нь ээ. Энэ үзэгдэл дэлхийн хүн амын гуравны нэгд илэрдэг бөгөөд цар тахлын үеэс эхлэн илүү өргөн тархсан байна.

Яагаад шөнө 3 цагт сэрдэг вэ?

Нойрны мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ үзэгдэл нь ихэвчлэн стрессээс үүдэлтэй байдаг. Гэвч стресс нь таныг шууд сэрээдэггүй бөгөөд харин таны нойр бага зэрэг тасалдах үед илүү хүчтэй мэдрэгдэж таныг сэрээдэг байна.

Сэтгэл судлаач Мюррей: “Бид шөнө олон удаа сэрдэг бөгөөд нойрны хөнгөн үе нь шөнийн сүүлчийн хагаст илүү нийтлэг байдаг. Хэрэв бидний нойр хэвийн бол эдгээр сэрэлтүүдийг анзаардаггүй. Харин стресс нэмэгдэх үед сэрсэнээ мэдрэх магадлал нэмэгддэг” гэжээ.

Сэрэхэд нөлөөлөх бусад хүчин зүйлс

  • Тогтмол хуваарьгүй амьдралын хэв маяг

  • Хэт их утас, цахим мэдээлэлтэй харьцах

  • Цэвэр агаар дутмаг байх

Өдөр бүр нэг цагт сэрж, зөвхөн нойр хүрсэн үедээ орондоо ороход анхаарах хэрэгтэй гэж нойр судлаачид зөвлөжээ.

Шөнө 3 цагт сэрэх шалтгааны нэг нь нойрны мөчлөг юм.

Хүн шөнийн турш хөнгөн нойрсолт (REM) ба гүн нойрсолтын үеүдийг ээлжлэн өнгөрөөдөг бөгөөд өглөө болох тусам “REM”-ийн үе уртасдаг байна. Энэ үе нь харьцангуй хөнгөн бөгөөд зүүд ихээр зүүдлэдэг нойрны үе юм.

Мөн гүн нойроос сэрж байгаа мэт санагддаг шалтгаан нь ихэвчлэн дараа өдөр хийх ажил, санаа зовоосон зүйлсийг шийдээгүйтэй холбоотой байдаг гэж эрдэмтэд үздэг.

Шийдэл:

  • Тэмдэглэл хөтлөх: Орондоо орохын өмнө хийх зүйлсийн жагсаалт бичих нь бодлуудаа цэгцэлж, тархинд амрах боломж олгодог аж.

  • Өдрийн үйл явдлыг эргэцүүлэх: Шөнө сэрэх нь өмнөх өдрийн үйл явдал эсвэл ирэх өдрийн төлөвлөгөөтэй холбоотой байдаг байна. Тиймээс өдөр тутмын ажлаа эргэцүүлж, маргаашийн төлөвлөгөөгөө тодорхойлох нь тустай.

  • Мэргэжлийн тусламж авах: Хэрэв шөнө дунд сэрэх асуудал 3-аас дээш сар үргэлжилбэл энэ нь зуршил болж, зөвхөн стресс арилгах замаар шийдэгдэхгүй байж болзошгүй. Энэ тохиолдолд эмч, эсвэл нойрны мэргэжилтэнтэй зөвлөлдөх нь чухал юм.

Шөнө дунд сэрэх нь нийтлэг үзэгдэл хэдий ч үүнийг хэвийн нойронд эргүүлэн оруулах олон шийдэл байгаа гэдгийг санаарай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
23
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.215.178.90
ЗОЧИН\13.214.198.191
Erlegiin elch\47.128.71.206
13.212.1.34 naadah chin arhiniih
ЗОЧИН\13.213.2.31
ЗОЧИН\18.142.140.143
ЗОЧИН\13.213.63.239
халиун\13.212.1.34
Шөнө унатаж байгаад 5цагт сэрээд байна энэ юуны тохиолдол вэ
ЗОЧИН\18.141.229.247