Нэгдүгээр сарын 13-ны өдөр Бөхийн өргөөнөө үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан боллоо. Энэхүү наадам нь 2025 оны эхний барилдаан гэдгээрээ онцлог байсан.
Уг наадамд Увс аймгийн Ховд сумын харьяат дархан аварга Намсрайжавын Батсуурь долоо давж түрүүллээ. Тэрбээр дархан аварга цолтойгоор анхны түрүүгээ гардсан нь энэ.
Харин үзүүрт Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр үзүүрлэв. Тэрбээр зааланд бол дийлж барилддаг бөх.
Их шөвөгт улсын харцага Э. Даш, Хэнтийн хурц арслан Д.Алтанцоож нар шалгарлаа.
Сонирхолтой нь улсын арслан Б.Орхонбаяр хурц арслан Д.Алтанцоожтой ойрмогхон хоёронтоо таарч барилдаад хоёуланд нь өвдөг шороодов. Тэд улсын наадмын дөрвийн даваанд хоёр удаа оноолт таарахад Б.Орхонбаяр хоёуланд нь давж байсан.