Солонгос оддын нисэх буудал дээрх дүр төрх бол фэн, шүтэн бишрэгчдийн хувьд даган дууриах, шинэ загвар байдаг билээ. Японы Elle сэтгүүлийн газраас 2024 онд нисэх буудал дээр хамгийн сайхан, гол нь аялалд явахдаа тохиромжтой хувцаслаж ирсэн солонгос эмэгтэй оддыг танилцуулж байна.
1. ROSÉ - BLACKPINK
Осакад болсон “MAMA AWARDS 2024” ёслолд ирэхдээ Saint Laurent савхин хүрэм, өмдтэй байлаа. Хүрэмнийхээ доод талын цахилгааныг дутуу татаж, гэдсээ ил гаргасан нь ганганч эгэл жирийн загварыг тодотгожээ.
2. GISELLE - aespa
“MAMA AWARDS 2024” ёслолд явахаар нисэх буудалд ирэхдээ GISELLE хэчнээн өвөл хүйтэн байсан ч мөр нүцгэн, тун зоригтой загвар сонгосон байлаа. Дараа нь үстэй хүрэм нөмөрсөн ч энэ зураг нь олны ой тойнд үлдсэн юм.
3. MOMO - TWICE
“Onitsuka Tiger” брэндийн шоунд оролцохоор Милан явж байгаа МОМО Y2K тэнд стилийг сонгосон. Нэхмэл даашинз, урт гутал түүнд тун сайхан зохисон.
4. WONYOUNG - IVE
Түүнийг нисэх буудалд ирэх болгонд хүмүүс шинэ загвар олж хардаг. Энэ удаад тэрээр Miu Miu цүнхтэй, SIO, RUNWAY TICKET солонгос брэнд өмссөн нь тун ажил хэрэгч харуулж байв.
5. JENNIE - BLACKPINK
Жийнсэн өдөн хүрэм, ижил хээтэй цүнх, өмдтэй, ер нь Chanel тэр чигээрээ байлаа.
6. SANA - TWICE
Prada шоунд оролцохоор Милан явсан САНА цагаан майк, хөх жийнсэн өмд, өмднийхөө бүсийг зангиагаар орлуулсан байв. Энэ төрх дээр нь хар цүнх, хар шил хослосон.
7. KARINA - aespa
Онгоцоор явахдаа тэрээр ихэвчлэн хар-цагаан хувцас сонгодог байсан ч энэ удаад хөх жийнстэй ирж, олныг гайхуулсан. Дээгүүрээ Prada-гийн том жакет, дотуураа хар топтой байлаа.
8. NewJeans
Охид анх удаа Японд очихдоо дунд сургуулийн охидын дүрэмт хувцас сонгожээ.
9. Нана
Жүжигчин Нана нисэх буудалд урт цагаан пальто, хар костюмтэй ирсэн.
10. ELLA - MEOVV
2024 оны есдүгээр сард шинээр гарсан охидын MEOVV хамтлагийн Элла “Бяцхан Женни” нэртэй болоод байгаа. Яагаад гэдгийг нь уншигч та өөрсдөө харна уу.