UBLife Logo
Загвар

Өвөл өдөн хүрэмтэй сайхан харагдах 5 стиль

Өвөл өдөн хүрэмтэй сайхан харагдах 5 стиль

Хөхөө өвлийн хүйтэн гэдэг хотын гангачуулд хүнд улирал. Тансаг сайхан харагдахыг хүссэн ч дулаахан явахгүй бол болохгүй. Хүнд, зузаан өвлийн хүрэм гэдэг биед тун таагүй. Дээр нь малгай, ороолт, бээлий гээд гоо сайхныг “гутаах” зүйлүүд шаардлагатай. Гэхдээ өвлийн хүйтэнд ч өдөн хүрэмтэй сайхан харагдаж болно гэдгийг фэшн-инфлюенсерүүд зааж өгч байна.

Урт гутал, карго өмд

2023 оны зун моодноос гарсан олон халаастай, карго өмдөө эргүүлэн гарга. Тэгээд урт түрүүтэй өвлийн гутлаа углаад, өдөн хүрэмтэйгээ гараад яваарай.

Ганц өнгийн...

Ганц дан өнгийн сонгодог стиль хэзээ ч хоцрогдохгүй. Гэхдээ дан хар, эсвэл цагаан өнгөөр хязгаарлаж болохгүй.

“Хөнжил” хүрэм, пүүз

Хэчнээн чухал ажилтай ч дулаахан орноосоо өндийж, гадагш гарахыг хүсэхгүй байна уу? Зүгээр ээ. Маш урт, том өдөн хүрэмтэй байхад ямар ч хүйтэн танд аймшигтай биш. Дээр нь өвлийн пүүз өмсөөд л та хотын хамгийн дэгжин бүсгүйн нэг.

Спорт

Ямар ч үед спортлог харагдах хүсэлтэй бүсгүйчүүдэд сайхан мэдээ байна. Богинохон өдөн хүрэм, хэдэн төрлийн юүдэнтэй цамц, пүүз бэлтгээд л боллоо. Харин дотуураа халдаг майк, дотуур өмдтэй байхыг зөвлөж байна.

Оффист ч бас

Оффисын ажилтай эмэгтэйчүүд өдөн хүрэмтэй ажилдаа явах дургүй байдаг. Харин та өргөн өдөн хүрмээ шулуун банзал дээр өмсвөл тун сайхан зохицно. Мэдээж халуун оронд амьдарч байгаа биш тул та өвлийн гутал, дулаан гетртэй байх хэрэгтэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.