UBLife Logo
Загвар

Фото: 2024 оны Алдарт оддын шилдэг Инчон стиль (эрэгтэй)

Фото: 2024 оны Алдарт оддын шилдэг Инчон стиль (эрэгтэй)

Өмнөд Солонгос бол өөрийн өвөрмөц соёлын трэнд, загвараараа алдартай улс. Гадаад, дотоод явахаар нисэх буудалд солонгос одод ирэх болгонд фэнүүд, сэтгүүлчид тосон цугларч, ямар хувцастайг нь шинждэг. Өнгөрсөн 2024 онд ч олон алдартан нисэх буудал дээр өмссөн хувцас, үзүүлсэн стилиэрээ олныг гайхуулсан. Японы Elle сэтгүүлийн газраас 2024 онд нисэх буудал дээр хамгийн сайхан, гол нь аялалд явахдаа тохиромжтой хувцаслаж ирсэн солонгос эрэгтэй оддыг танилцуулж байна.

1. G-DRAGON

G-DRAGON бол к-поп ертөнцийн загварын бэлгэ тэмдэг гэдэгтэй хэн ч маргахгүй. Осакад болсон “MAMA AWARDS 2024” ёслолд оролцохоор нисэх буудалд ирсэн түүний стиль шуугиан тарьсан. Тэр чигээрээ Chanel бөгөөд алчуур зүүсэн нь трэнд болон хувирсан.

2. BTS J-HOPE

Цэргээс саяхан халагдсан тэрээр маш урт пальто, Louis Vuitton шар спорт цүнхтэй гарч ирсэн билээ.

3. Stray Kids - Hyunjin

Хамтлагийнхаа загварын хаан гэгддэг Hyunjin хээтэй Versace цамц, рок маягийн гоёлоороо гайхуулсан.

4. RIIZE - Wonbin

1990-өөд оны гранж стилийн хар савхин хүрэм нь хит болсон билээ. Мөн үсээ шараар будсан байв.

5. Byeon Woo Seok

Бархатан жакет, өвдөг нь уранхай өргөн жийнсэн өмд.

6. Stray Kids - Le Know, Felix

Хоёр залуу сонгодог америк загварыг сонгожээ.

7. ENHYPEN - SUNGHOON

Prada брэндийн урт хар пальтотой нисэх дээр ирсэн. Сонгодог стилийг минимализмтай хослуулжээ.

8. BTS - JIN

Цэргээс халагдсаныхаа дараа тэр Gucci-гийн бомбер, карго өмдтэй аялж явсан юм.

9. NCT - Jaehyun

Цагаан үс, хар өнгийн Prada брэнд.

10. BOYNEXTDOOR - TAESAN

Хамтлагийнхаа загварын хан хүү гэгддэг Тэсан нэг бодлын тун жирийн хувцасласан ч нөгөө талаас тун дэгжин харагдаж байв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.