UBLife Logo
Ном

Үхлээ өөрөө найруулсан зохиолч Юкио Мишима

Үхлээ өөрөө найруулсан зохиолч Юкио Мишима

Юкио Мишима бол XX зууны Японы утга зохиолын ертөнцийн хамгийн зөрчилтэй, эмгэнэлтэй төлөөлөгчийн нэг. Тэрээр 1925 оны нэгдүгээр сарын 14-нд Токиод төрсөн юм. Түүний амьдрал, уран бүтээл нь уй гуниг, гай зовлонгоор дүүрэн байж, үхэл нь Мишима өөрөө найруулсан эмгэнэлт зохиолынх нь эцсийн бүлэг байлаа. Түүний үхэл Япон төдийгүй дэлхийг доргиож, гэдсээ хүүлсэн түүний гэрэл зураг нийгмийг шоконд оруулсан түүхтэй. Энэ удаад бид түүний амьдрал, уран бүтээлийн талаар өгүүлэх гэсэнгүй. Харин Мишима урлагаар дамжуулан үхлээ хэрхэн бэлтгэж байсныг өгүүлнэ.

“Патриотизм” туурь

Энэ туурийн үйл явдал залуу дэслэгч Шинжи Такэяма, түүний гэргий Рэйко нарын эргэн тойронд өрнөнө. 1936 онд Японы армийн залуу офицерууд Эзэн хаанд бүрэн эрх мэдэл олгохын тулд төрийн эргэлт хийхийг оролдоно. Эзэн хаан, Засгийн газарт аль алинд нь үнэнч Такэяма яахаа мэдэхгүй голд нь эргэлзэнэ. Нэг талаас тэр тушаал даган, босогчдыг дарах ёстой. Харин босогчдын дунд найз нөхөд нь байдаг. Нөгөө талаас найз нөхдийнхөө эсрэг дайтвал өөрийн самурайн зарчмаа зөрчих гээд байдаг. Ингээд эцсийн эцэст найзуудаа дэмжих боломжгүй болсон Такэяма тэднийгээ хөнөөхийг хүсэхгүй байсан тул гэдсээ хүүлж, амиа хорлон, самурайн нэр төрөө аварч үлджээ. Үнэнч эхнэр Рэйко нь ч нөхөртөө үнэнч гэдгээ батлан, амиа хорлосноор зохиол өндөрлөнө.

“Патриотизм” кино

“Патриотизм” кино

1966 онд бүтээгдсэн энэ кино Японы кино урлагийн түүхэнд онцгой үйл явдал байлаа. Учир нь Мишима найруулагч, зохиолч, жүжигчний үүргийг өөрөө гүйцэтгэсэн юм. Тэр байтугай өөрөө санхүүжүүлсэн тул кинонд гаднын нөлөө орох боломж байсангүй. Маш минималист тайз засалтай байсан учир үзэгчид зөвхөн баатруудын дотоод ертөнцөд анхаарлаа төвлөрүүлж чадаж байлаа. Гол дүрд тоглохдоо Мишима бодит амьдрал, уран зохиол хоорондын заагийг арилгаж, гол баатар, зохиолч хоёрын амьдралыг нэгтгэсэн юм. “Патриотизм” кино бол Мишима зохиолч, түүний үзэл бодол, гүн ухаан, урлаг бүгд ганц уран бүтээлд нэгдэж чадсаны тод жишээ болсон билээ.

Харакири

1960-аад оны үед Мишима Эзэн хааны талыг баримтлагч, хэт барууны үзэлтэй улс төрч болж, нийтлэл, эссэ болгондоо самурай, бүшидо ёсыг магтан дуулж эхлэв. Залуучуудын цуглаанд үг хэлэхдээ Японы уламжлал, соёл Америк, Европын соёлд уусаж байгааг шүүмжилнэ. Япон орон дайнд ялагдсанаар өөрийн арми байгуулах эрхгүй болсныг тэр доромжлол гэж үзэж байлаа. 1968 онд Мишима "Бамбайн бүлгэм" хэмээх цэрэгжсэн бүлгийг өөрийн хөрөнгөөр байгуулав. “Япон улсаа авраад үхэцгээе” гэж уриалан, гишүүдээ Эзэн хаанд амиа өргөхөд бэлэн самурай болгон хүмүүжүүлж байлаа. Бүлгээ төрийн эргэлт хийхэд бэлтгэж байсан ч үнэндээ энэ нь улс төрийн үйл явдал биш жирийн жүжгийн бэлтгэл мэт байв. Зочид буудлын өрөөнд бүр хэлэх үг, хийх ажлаа давтаж, Мишима дахин жүжигчин, найруулагч болсон ч харин энэ удаад тайз нь бодит амьдрал байсан юм. Тэр үхэхэд бэлтгэж байв. Үхлийн тухай “Оршихуйн дээд хэлбэр” гэх зэрэг маш олон үг бодож олон, илтгэж давтаж байсан гээд бод. Эцсийн өдрийнхөө өмнө тэр амьдралынхаа гол зохиол болох “Үржил шимийн далай”-гаа дуусгалаа.

1970 оны 11 дүгээр сарын 25-нд Мишима бүлгийнхээ дөрвөн гишүүний хамт Ичигая дахь цэргийн баазад зэр зэвсэг, цэрэг хувцастай хүрч очлоо. Баазын дарга, генерал Машита зохиолчтой танил байсан тул гайхсангүй, өрөөндөө урив. Мишима генералд XVI зууны ховор илдээ гайхуулангаа түүнийг барьцаанд авч, гарнизоныг талбайд жагсаахгүй бол даргыг нь ална гэж цэргүүдэд тушаалаа.

Яг үд дунд Мишима тагтан дээр гарч ирэв. Уриа үг бичсэн цагаан алчуураар толгойгоо боож, цагаан бээлийтэй. Талбайд жагссан мянгаад цэрэг алдарт зохиолчийг гайхан харж байлаа. Мишима “Та нар самурай мөн үү, биш үү? Эр хүн үү, үгүй юу? Та нар цэрэг дайчид байж, яагаад Японыг доош хийсэн Үндсэн хуулийг дэмжиж байна вэ” гэж үгээ эхэллээ. Цэрэг офицерууд шуугилдан, “Манай даргыг сулла” гэж шаардана. Бааз дээгүүр нисдэг тэрэг эргэлдэж,  сэтгүүлч нар цугларчээ.

Цэргүүдийн өмнө үг хэлж байгаа Мишима

Арван минутын дараа “Эзэн хаан мандтугай” гэж хэлээд Мишима тагтнаас бууж, өрөөнд орлоо. Төрийн эргэлт бүтсэнгүй ч Мишима эмгэнэлтэй төгсгөлд хэдийн бэлтгэсэн байв. Нүцгэн биен дээрээ мундир өмссөн Мишима цагаа тайлаад, гэдсээ ил гаргалаа. Түүний шавь, хамтран зүтгэгч, хайрт амраг Морита нь илд өгөхөд Мишима гэдсээ гүнзгий зүсээд нүүрээрээ доош харан унав. Уламжлал ёсоор гэдсээ зүссэн хүнийг хэт зовоохгүйн тулд хэн нэг нь толгойг нь цавчих ёстой. Харин Морита хоёр удаа оролдоод чадсангүй. Энэ үед Фуру-Кога хэмээх өөр нэгэн гишүүн илдийг нь булаан авч, Мишимагийн толгойг тасдлаа. Морита багшийнхаа дэргэд суугаад харакири хийхэд Фуру-Кога мөн толгойг нь таслаад ном уншсаныхаа дараа бууж өгсөн юм.  

Мишимаг гэрээслэл ёсоор нь цагаан бээлий, илдтэй нь оршуулсан. Тэрээр гэр бүл нь эсэргүүцсэн ч үхсэн хойно нь гэрэл зураг авахыг гэрээслэсэн байв. Дэлхий дахин телевизийн мэдээг цочирдон харж, Мишимагийн тасарсан толгойны зураг Японы бүх сонинд гарсан билээ. Харин Мишимагийн хувьд түүний үхэл нь сайтар бэлтгэсэн зохиол, самурайн ёсонд үнэнчээ дэлхий дахинд батлан харуулсан эр зоригийн роман байлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
4
1
0
1
3
0
2
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
M\18.141.167.107
Jinhene undserheg, uzel bodoldoo unench, hamgiin zorigtoi hun baijee
ЗОЧИН\54.255.198.211
Японы дайраад гарсан зүйлыг бид одоо амсаад явж байна.Жишээ нь бид хэл соёл, зан заншил,байгалын баялагаа, үзэл санаагаа яг японы тэр үетэй адил алдаж байна.Харин япон зохиолч шиг үзэл санаандаа,өөртөө үнэнч хүн алга аж.
ЗОЧИН\13.214.43.16
h
ЗОЧИН\18.140.114.29
үзэл санаандаа үнэнч хүн байжээ. одоо манай улсад даргад дарга байх үед нь үнэнч царайлж албан тушаалд очих л далдгарууд байхаас ямар нэг үзэл санаанд ядаж өөртөө үнэнч хүнгүй болох тийшээ явж байгаа нь нэн харамсалтай.
Нийслэл Хүрээнд шар айраг исгэж, швед эмнэлэг ажиллаж байжээ

Нийслэл Хүрээнд шар айраг исгэж, швед эмнэлэг ажиллаж байжээ

“Монголд учирсан адал явдал” хэмээх цувралын хүрээнд Монгол орноо тохиолдсон адал сонин үйл явдал, тухайн цаг үеийн нийгэм, хүмүүсийн нөхцөл байдал, дүр зургийг тодорхой дүрслэн бичсэн Хеннинг Хаслунд, Свен Хедин, Режи Хюк, Херман Констен, Вальтер Боссхард нарын аялагчдын тэмдэглэлийг эх хэлнээ сорчлон орчуулаад буй орчуулагч, дипломатч Базаррагчаагийн Баярсайхантай ярилцлаа.

С.Мөнхсайхан: Судлаачид эрийн цээнд хүрсэн үедээ “Монголын нууц товчоо”-г судалдаг

С.Мөнхсайхан: Судлаачид эрийн цээнд хүрсэн үедээ “Монголын нууц товчоо”-г судалдаг

Сүүлийн жилүүдэд “Монголын нууц товчоо”-ны судлалаар дагнан ажиллаж буй хүмүүсийн нэг бол ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Сэржээгийн Мөнхсайхан юм.