UBLife Logo
Ном

Монгол бичгийг анхан шатнаас сурах хүсэлтэй хүмүүст зориулсан хөтөч

Монгол бичгийг анхан шатнаас сурах хүсэлтэй хүмүүст зориулсан хөтөч

2025 оны нэгдүгээр 1-ны өдрөөс Монгол даяар Төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх хуулийн заалт хэрэгжиж эхэлсэн.

Иймд монгол бичгийг үсэгнээс буюу анхан шатнаас сурах хүсэлтэй хүмүүст дараах цахим хичээлүүд төдийгүй программ, ном, дэвтэр их тус болох буй заа. Хэн уйгагүй хичээн шамдана тэр хүнд эрдэм ойр буй.


Ардын багш Ш. Чоймаа “Хичээнгүй бичих дасгал ажлын дэвтэр”

Үсгийн махбод зурлагыг холбож бичих, заавар зөвлөмжтэй, шууд дэвтэр дээрээ бичих талбартайгаараа онцлогтой.


Т. Дашцэдэн “Миний монгол бичиг”

Т.Дашцэдэн багшийн энэхүү цогц сурах бичигт "Миний монгол бичиг", "Монгол цэвэр бичиг", "Монгол таталган бичиг" гэсэн гурван номыг багтаасан бөгөөд монгол бичгийн суурь дүрмийг сайтар ойлгож, багштаны гар бичмэлийн хэвийг дуурайлган цэвэр сайхан, хурдан таталган бичих чадварыг тогтолцоотой эзэмших боломжтой юм.


Б.Алтантуяа “Оюун түлхүүр”

Төрийн албан хаагчдад болоод үсгээ мэддэг л бол хэрэглэж болох хэн бүхэнд зориулж гаргасан ном.


Ш. Чоймаа “Монгол бичиг сурах иж хэрэглэгдэхүүн”


Хэлний бодлогын Үндэсний зөвлөлөөс гаргасан ном

Хэлний бодлогын Үндэсний зөвлөлийн тогтоолоор Монгол бичгийн гарын авлага, Монгол бичиг заах аргын зөвлөмж гэсэн номуудыг Хэл зохиолын хүрээлэнгээс боловсруулжээ.


Н.Цэрэндаваа "Монгол бичгийн цахим бичвэр" гарын авлага

Номын агуулга:

✓ Монгол бичгийн дүрмийн хураангуй

✓ Цахим орчинд хэрэглэх боломжтой монгол бичгийн толиудын танилцуулга, зөвлөмж, дадлага ажил

✓ Гар утасны монгол бичгийн хэрэглүүрийн танилцуулга, зөвлөмж, жишээ, дадлага ажил

✓ Компьютерт бичих фонтууд /Монголиан байти, Мөнхгал, Cms фонт, тунгаамал загвар/ -ын товч танилцуулга, зөвлөмж, дадлага ажил

✓ Онч мэргэн үгс, зүйр цэцэн үгсийг бийрийн бичгээр бичсэн хэсгүүдээс бүтсэн ном.


Ш.Чоймаа багшийн хичээл


Хэлний бодлогын Үндэсний зөвлөлөөс бэлдсэн хичээл

Үүнд анхан шатны Цагаан толгойн 20 цуврал хичээл бий.


БШУЯ-ны захиалгаар бэлдсэн хичээл


Шууд хөрвүүлэгч программууд:

Эл программыг Өвөр Монголын их сургуулийн эрдэмтэд зохиосон. Байти фонт шууд хөрвөдөг. Гэхдээ өөрөө сайн хянаж мэддэг байх шаардлагатайг анхаарна уу.


Дээрх программ нь Монголын Болорсофт компанийн “Тунгаамал” фонтоор хөрвөдөг.

*Энэхүү нийтлэлийг бэлтгэхэд тусалсан уран бичлэгийн багш Б.Алтантуяа танаа баярлалаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Poetry Night | Зохиолч Б.Батрэгзэдмаагийн найрагт сэтгэл дулаацсан “Зөвхөн хайр”-ын үдэш 

Poetry Night | Зохиолч Б.Батрэгзэдмаагийн найрагт сэтгэл дулаацсан “Зөвхөн хайр”-ын үдэш 

“Зөвхөн хайр” яруу найргийн эвентэд зохиолч Б.Батрэгзэдмаагийн охин Б.Анар, “Болор цом”-ын эзэн яруу найрагч С.Начин, зохиолч Б.Сарантуяа нар зочноор хүрэлцэн ирж, Б.Батрэгзэдмаа найрагчийн бүтээлүүдээс уншсан юм.

С.Баатарцогт | “Нурам” өгүүллэг

С.Баатарцогт | “Нурам” өгүүллэг

Үүр цүүрээр түгшүүрийн дохио таван минутын зайтай гурвантаа дуугарав. Дуугарав гэсэн үгийн оронд уртаар гааруулан улив гэж хэлсэн ч болохоор чихэнд сонсголгүй, айдас түгшүүр тэр дорхноо сумын нам гүм шөнийг үргээж, хүн бүрийн дотрыг зарсхийлгэж, амтат зүүднээс нь сэрээлээ.