Хэрэв та муур тэжээдэг бол нэг зүйлийг анзаарсан байх ёстой. Таны муужгай байнга картон хайрцагт ороод байгаа биз? Заримдаа гарч ирэхгүй хэдэн цаг болж байна уу? Манай муур хайрцагт ордог онцгой муур гэж бодоод гэрэл зургийг нь авч, фэйсбүүк дээр тавьж үзсэн үү? Олон хүн нуугдсан муураараа гайхуулж, инстаграмын од болж байсан удаатай. Тэгвэл танай муур хайрцагт ороод байдгийн жинхэнэ учир шалтгааныг эрдэмтэд нээжээ.
Нидерландын Утрехт хотын их сургуулийн эрдэмтэд муурны энэ онцлогийг нягт судалж үзжээ. Үр дүн нь эздийг нь цочирдуулсан гэж байгаа. Үнэндээ муур стрессээ тайлах гэж хайрцагт ордог байна.
Дөрвөн хананы дотор байнга байдаг гэрийн амьтад стресст орохдоо амархан. Доктор Клаудия Винке болон түүний багийнхан нэг хэсэг муурыг хайрцагтай өрөөнд, нөгөө хэсгийг нь жирийн өрөөнд хийжээ. Хоёр долоо хоногийн дараа судлахад хайрцагтай тасалгаанд байсан муурууд тун сэргэлэн цовоо байсан бол нөгөө талын муурууд маш стресстэй байсан байна. Хэдий найдваргүй ч цаасан хайрцагтай өрөөний муурууд ээлж дараалан хайрцагтаа орж, стрессээ тайлаад байсан байна. Хайрцаг дотор тэд олны нүднээс хол амарч чаддаг ажээ.
Дан гэрийн муурууд хайрцагт дуртай биш, том муур буюу араатны хаан арслан, бар ч мэдрэл нь ядрахаар хайрцагт ордог байна.