UBLife Logo
Загвар

Фото: Анх удаа БНСУ-д очсон Роберт Паттинсоны Инчон стиль

Фото: Анх удаа БНСУ-д очсон Роберт Паттинсоны Инчон стиль

Америкийн жүжигчин Роберт Паттинсон өчигдөр /2025.01.19/ олон улсын Инчон нисэх буудалд ирж, фэнүүдээ баярлууллаа. Тэрээр анх удаагаа Өмнөд Солонгост ирж байгаа нь энэ бөгөөд хүн болгонтой гар барин, гарын үсэг өгч, үлгэр жишээ үйлчилгээ үзүүллээ.

Роберт найруулагч Бун Жун У-гийн “Шимэгч” киноноос хойш хийсэн анхны бүтээл болох “Микки 17” киноны нээлтэд оролцох юм. Тэрээр сэтгүүлчдэд “Олон төсөл дээр ажиллаж завгүй байгаа ч найруулагч Бун Жун У-гийн эх оронд заавал очиж үзэхийг хүссэн” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

“Микки 17” кино бол мөсөн ертөнцийг эзэмшихийн тулд хэрэглэдэг нэг удаагийн Микки хэмээх ажилтны тухай кино. Үхэх болгонд нь түүний ухамсрыг дахин шинэ биед суулгадаг бөгөөд Паттинсон Микки 17, Микки 18 гэсэн хоёр ажилтны дүрийг бүтээжээ.

Киноны зураг авалт 2022 оны зун эхлэж, өнгөрсөн онд нээлтээ хийх ёстой байсан ч Warner Bros компани хойшлуулсан. Киноны нээлт АНУ-д гуравдугаар сарын 7, БНСУ-д хоёрдугаар сарын 28-нд болох юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.