Дуучин, хөгжмийн зохиолч, продюсер, найруулагч, ер нь шоу ертөнцийн бүх мэргэжлийн эзэн G-Dragon өнөөдөр /2025.01.21/ Парис явахаар Инчон олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирлээ.
Тэрээр Chanel брендийн “Хавар-зун 2025” шоунд оролцох юм.
Хөх цамц, жийнсэн өмдтэй, ногоон зангиатай тун дэгжин байлаа.
Хар үстэй малгай, үсэн дотортой хүрэм нь нэг талаас тун загварлаг, нөгөө талаас дулаахан харагдаж байлаа.
Хар амны хаалттай байсан ч гэрэл зурагчид хумсны будгийг нь онцолсон байна.