UBLife Logo
Newsfeed

Хятадын хиймэл оюун ухааны апп "Deepseek"-ийн талаарх 4 баримт

Ub.life
Ub.life
Хятадын хиймэл оюун ухааны апп "Deepseek"-ийн талаарх 4 баримт

Deepseek нь 2023 онд Хятадын Ханжөү хотод байгуулагдсан хиймэл оюун ухааны компани юм. 2025 оны 1-р сарын 20-нд R1 чатбот хувилбараа олны хүртээл болгосон ба тэр даруйдаа Америкийн App Store-ийн үнэгүй апп-ийн жагсаалтыг тэргүүлээд байна. Үйлдлийн системийн хурд болон чанараараа Америкийн төлбөртэй ChatGPT-4o хувилбартай чацуу байгаа нь олны анхаарлыг татаад байна.

1. Үнэгүй

ChatGPT-4 модель нь 5 цаг тутамд 10 асуултны хязгаартай байдаг бөгөөд сарын $20 төлж илүү асуултын эрх авдаг байна. Deepseek нь 100% үнэгүй чатбот ба өдөрт хэрэглэх үгийн хязгаар байдаггүй гэдгээрээ онцлогтой.

2. Чадварлаг инженерчлэл

Хэдий Nvidia компанийн хуучний чипийг хэрэглэж бүтээсэн ч хамаагүй бага зардлаар үйл ажиллагаагаа явуулах аргыг олсон нь гайхамшигтай.

3. Нээлттэй эх сурвалж

Нээлттэй эх сурвалж гэдэг нь хэн ч эх кодыг харж, хэрхэн ажилддагийг судалж цаашлаад өөрийн хэрэгцээнд таруулан өөрчлөх боломжтойг хэлдэг байна. Энэ нь программ хангамж хөгжүүлэгчдэд таатай нөхцөлийг бүрдүүлээд байгаа аж.

4. Америкийн технологийн компанийн шинэ өрсөлдөгч

Deepseek R1 модель хэрэглээнд нэвтэрснээс хойш Америкийн томоохон технологийн компаниудын хувьцааны ханш уналтад ороод байна. Жишээ нь: Nvidia компанийн ханш 17 хувиар унасан ба зах зээлийн үнэлгээний хувьд 600 тэрбум долларын алдагдал амсжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.