UBLife Logo
Спорт

Дугуйчин С.Жамбалжамц “Tour of Sharjah” уралдааны V байрт шалгарлаа

Дугуйчин С.Жамбалжамц “Tour of Sharjah” уралдааны V байрт шалгарлаа

Арабын Нэгдсэн Эмират улсад нэгдүгээр сарын 24-28-ны өдрүүдээр явагдсан “Tour of Sharjah” тэмцээнд монголын хоёр тамирчин хурд сорив.

Эл тэмцээнд 23 орны 174 дугуйчин оролцож, таван өдөрт 526.26 км замыг туулах амаргүй даалгавартай нүүр тулсан юм.

“Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медальт, болзол хангаж олимпын наадамд оролцсон анхны Монгол дугуйчин С.Жамбалжамц “Tour of Sharjah”-ийн эхний гараанд хүрэл медаль атгаж, таван өдрийн нийлбэр дүнгээр 5-р байрт шалгарав. Тэрбээр энэхүү амжилтаар UCI-ын чансаагаа 15 оноогоор ахиуллаа.

Харин өсвөрийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин Б.Тэгшбаяр “Tour of Sharjah” тэмцээний нийлбэр дүнгээр 21-р байрт эрэмбэлэгдлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.