UBLife Logo
Спорт

ДАШТ-ий хошой мөнгөн медальт Мануэл Ломбардо шархаа нөхөхөөр Парисыг зорилоо

ДАШТ-ий хошой мөнгөн медальт Мануэл Ломбардо шархаа нөхөхөөр Парисыг зорилоо

Хоёрдугаар сарын 1, 2-ны өдрүүдээр явагдах Парисын Их дуулга тэмцээнд зодоглохоор 54 улсын 317 жүдоч мэдүүлгээ ирүүлээд байна.

Эл тэмцээний 73 кг-ын жин дэх өрсөлдөөн олны анхаарлын төвд өрнөх нь гарцаагүй.

Хагас жилийн өмнө олимпын наадмын медалиас мултарсан Мануэл Ломбардо дутуугаа гүйцээхээр ахин Парист ирэх юм.

Тэрбээр “Парис-2024” олимпын наадмын чанх өмнөх хоёр Их дуулгад дараалан түрүүлсэн. Харин олимпоос хойших анхны тэмцээндээ оролцохоор зэхэж буй нь энэ.

Ломбардо Парисын Их дуулга тэмцээнд өмнө нь хоёр удаа зодоглосон ч медаль авч байгаагүй.

Энэ тэмцээний үеэрх түүний гол өрсөлдөгчөөр Косовогийн жүдоч, Парисын Их дуулга тэмцээний 2018 оны аварга, өнгөрсөн жил эл наадмаас хүрэл медаль гардсан төдийгүй сүүлийн хоёр олимпын наадмын V байрт шалгараад буй Акил Гжаковаг нэрлэж болно.

Түүнчлэн олимпын наадмын иж бүрэн медальтай, 2021 оны дэлхийн аварга өдгөө 32 настай Лаша Шавдатуашвили бол хэнийг гайхашруулах чадалтай тамирчин билээ. Түүний хувьд, Парисын Их дуулга тэмцээнд 2022, 2023 онуудад түрүүлснээс гадна эл наадмаас мөнгө, хүрэл медальтай бөх юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.