UBLife Logo
Спорт

Н.Сэлэнгэ мөсөнд авиралтын Дэлхийн цомд түрүүлсэн анхны монгол эмэгтэй боллоо

Н.Сэлэнгэ мөсөнд авиралтын Дэлхийн цомд түрүүлсэн анхны монгол эмэгтэй боллоо

Швейцарийн Саас-Фи хотноо нэгдүгээр сарын 23-25-ны өдрүүдээр явагдсан мөсөнд авиралтын Дэлхийн цомын тэмцээнд 20 орны 125 тамирчин хүч сорив.

Эмэгтэйчүүдийн хурдны төрөлд хурд сорьсон Н.Сэлэнгэ алтан медаль хүртлээ. Тэрбээр энэхүү амжилтаараа мөсөнд авиралтын Дэлхийн цомд түрүүлсэн анхны монгол эмэгтэй болов.

Түүнчлэн эрэгтэйчүүдийн хурдны төрөлд өрсөлдсөн Ч.Мандахбаяр мөнгөн медаль атгажээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.