UBLife Logo
Спорт

Дөрвөн үндэстний хоккейн тэмцээн эхэллээ

Дөрвөн үндэстний хоккейн тэмцээн эхэллээ

Ойрын хэдэн жил болоогүй олны, тэр тусмаа хоккей сонирхогчдын сонирхогчдын анхаарлыг татсан "4 Nations face off" тэмцээн өчигдөр (2.12.2025) эхэллээ. Канадын Монреаль, АНУ-ын Бостон хотноо хоёрдугаар сарын 20-ныг хүртэл явагдах энэхүү тэмцээнд Канад, АНУ, Швед, Финландын үндэсний шигшээ багууд оролцож буй бөгөөд бүрэлдэхүүнээ зөвхөн NHL буюу Үндэсний хоккейн лигид тоглогчдоос бүрдүүлэх журамтай.

Хоккейн мөсөн талбайд "Халуун нүүрээрээ учрах дөрвөн үндэстэн" тэмцээн нь 2025 оны НХЛ-ын "Бүх оддын" тоглолтын оронд зохиогдож буй юм. Олон жил нэг хэлбэр загвараар зохиогдсоор үзэгчдийн сонирхлыг бага татах болсон "Оддын тоглолт"-ын одоогоор энэхүү тэмцээн орлох нь.

Багууд тойргийн журмаар тоглосны дараа хамгийн өндөр оноотой хоёр баг шинэ тэмцээний аваргын төлөө халз үзнэ. Хэрэв НХЛ-д тоглодог ОХУ, Чехийн хоккейчдоос бүрдсэн шигшээ багуудыг оролцуулсан бол бүүр төгс, жинхэнэ супер тэмцээн болох байлаа.

Тэмцээний эхний өдөр Канад-Шведийн багууд тоглож 4:3 (ОТ) -аар "Агч модны навчны эх орон", "Хоккейн төрсөн нутаг" хэмээгддэг Канадын шигшээ ялалт байгууллаа. Эхний үед 2:0, хоёрдугаар үед 3:1-ээр хошуучилж явсан канадчууд гуравдугаар үед хоёр шайб хаалгандаа алдан үндсэн цаг 3:3-аар тэнцэв. Харин нэмэлт цагт Канадын Митч Марнер хожлын шайб оруулсан юм. Энэ тоглолтод Канадын ахлагч, Сидни Кросби гурван ассист (гоолын дамжуулалт) өгч  супер од гэдгээ дахин нэг харууллаа.

Дашрамд дуулгахад  1996, 2004, 2016 онд зохиогдсон шилдэг найман орны баг оролцдог Хоккейн дэлхийн цомын тэмцээн (НХЛ-ийн тоглогчид оролцоно) 2028 онд дахин зохиогдох болсон билээ.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\18.140.54.109
Хоккей оросгүй бол давсгүй хоол !