Америкийн жүжигчин Мишель Кристин Трахтенберг 39 насандаа таалал төгссөн тухай харамсалтай мэдээ цацагдлаа. Тэрээр 1985 оны 10-р сарын 11-нд Нью-Йорк хотод төрсөн бөгөөд эцэг Майкл Трахтенберг нь Германаас гаралтай, ээж Лана нь хуучин ЗХУ-аас гаралтай, куколь театрын жүжигчин байсан юм.

Тэрээр багаасаа жүжигчний карьераа эхлүүлж, 3 настайдаа телевизийн сурталчилгаанд оролцож эхэлсэн. Түүний анхны томоохон дүр нь "Buffy the Vampire Slayer" цувралын Даун Саммерс байсан бөгөөд үүний дараа "EuroTrip" кинонд Женнигийн дүрийг бүтээсэн.

Мөн “Ice Princess“ (2005), “Gossip Girl“ (2007-2912), “Harriet the Spy“ (1996), “17 Again“ (2009) зэрэг кинонуудад дүр бүтээж байв.
Түүний үхлийн шалтгааны тухай тодорхой мэдээлэл хараахан гараагүй байна.
