UBLife Logo
Newsfeed

Монгол зураач охин Японы алдарт анимэ дээр ажиллажээ

Монгол зураач охин Японы алдарт анимэ дээр ажиллажээ

2025 оны нэгдүгээр сард нээлтээ хийсэн “I May Be a Guild Receptionist, but I'll Solo Any Boss to Clock Out on Time” нь сонирхолтой, адал явдалт, инээдмийн төрлийн анимэ юм. Тус бүтээлд Алина гэх бүсгүйн амьдралын тухай өгүүлдэг. Тэрээр адал явдалд дурлагсдын холбооны авьяаслаг боловч ажлын хэт ачаалалд дарагдсан хүлээн авагчийн ажлыг хийдэг. Ажлын цаг дуусахаас өмнө ажлаа дуусгахын тулд тэрээр нууцаар асар хүчтэй чадвараа ашиглан, холбооны дайснуудыг ганцаараа устгах замаар асуудлыг шийдэж эхэлдэг. Түүний зорилго бол зөвхөн ажлын цагаа яг цагтаа дуусгах явдал бөгөөд тэр замдаа олон адал явдалтай тулгардаг байна.

Энэхүү анимэ дээр харин өөрийн хайр татам, хөөрхөн зургуудаараа танигдсан “Azuka“ буюу А.Аззаяа хэмээх уран бүтээлч ажиллажээ. ЭНД дарж түүний хаягийг дагахаа мартуузай.

Тэрээр өчигдөр оруулсан “reel“ дээрээ өөрийнх нь нэр орсон анхны анимэ энэ болсон тухай мэдээлэл хүргэсэн юм.

Өнгөрөгч 9 сараас эхлэн ажилласан бөгөөд, зөвхөн энэ ч биш өөр анимэ бүтээлүүдэд мөн оролцсон аж. Мөрөөдлөө бүтээж яваа, мөн бусад олон хүний хувьд мөрөөдлийнхөө төлөө хичээх урам зориг өгч буй түүний ирээдүйн уран бүтээлүүдэд амжилт хүсье. ЭНД дарж бичлэгийг нь үзээрэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
5
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.