БНСУ-ын олон улсын Инчон нисэх буудалд өдөр бүр ямар нэг алдартан ирж, явж байдаг газар билээ. Тэднийг ирэх болгонд фэнүүд, сэтгүүлчид тосон хүлээж байдаг.
Өчигдөр жүжигчин Го Мин Си, Ким Со Хён, Чонь Жи-хёнь нар Парис явахаар Инчон нисэх буудалд хүрэлцэн ирлээ. Тэд Парисын загварын 7 хоногт оролцохоор Францыг зорьж байгаа юм.
Го Мин Си Парист “Loewe” брэндийн шоунд оролцоно. Тэрээр хар богино топ, маш өргөн хөх жийнсэн өмд сонгожээ. Дээр нь жижиг хар цүнх, гуталтай байсан нь яг л алс замд нисэхэд тохирсон хувцас байлаа.


Ким Со Хён бол “Balenciaga” брэндийн үзүүлбэрт оролцох юм. Тэрээр Инчонд ирэхдээ оверсайз судалтай цамц, хөх өмд, асар том цүнхтэй байлаа. Захаа босгосон нь харизм, шазруун занг илтгэж байна.


Чонь Жи-хёнь харин “Louis Vuitton”-ий элч төлөөлөгч. Онгоцонд суухдаа тэр хар-цагаан стиль сонгожээ. Хөлнөөс эхлээд толгой хүртэл тэр чигээрээ Louis Vuitton.

