UBLife Logo
Спорт

Лионел Месси 2025 оны Мажор лигт эхний гоолоо орууллаа

Лионел Месси 2025 оны Мажор лигт эхний гоолоо орууллаа

АНУ-ын Мажор лигийн 4-р тойрогт “Атланта Юнайтед” болон “Интер Майами” багууд оноолтоор тааран тоглов.

Өнөө өглөө явагдсан эл тоглолтод 2:1 харьцаатай ялалт байгуулсан “Интер Майами” багийнхан Мажор лигийн дэд байрт эрэмблэгдэж, Дорнод бүсийг 10 оноотойгоор тэргүүлж байна.

Эдгээр багууд өнгөрсөн жил Мажор лигийн плей-оффт учраа таарч тоглосон бөгөөд “Атланта Юнайтед”-ийнхан Месси болон түүний найзуудыг тэмцээнээс хассан юм.

Харин энэ удаад “Интер Майами” клубийнхэн хариугаа чангахан авлаа. Тоглолтын 11 дэх минутад “Атланта”-гийн Эммануэл Латте Лат тооны харьцааг нээсэн бол талбайн зочдоос 20 дахь минутад Лионел Месси тэнцүүлж, үндсэн цагийн сүүлийн минутад Фафа Пикаут хожлын үнэтэй гоолыг оруулав.

Месси энэ улирлын Мажор лигт эхний гоолоо оруулсан төдийгүй 2025 он гарснаар түүний оруулсан дөрөв дэх гоол нь энэ.

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог БаллонДор шагналыг наймантаа гардсан Мессигийн тухайд замналынхаа 854 дэх гоолыг бүртгүүлэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.