UBLife Logo
Дэлхий

Илон Маскийн охин аавыгаа өрөвдэлтэй бацаан гэв

Илон Маскийн охин аавыгаа өрөвдэлтэй бацаан гэв

АНУ-ын тэрбумтан Илон Маскийн трансжендер охин Женна Уилсон “Teen Vogue” сэтгүүлд ярилцлага өгөхдөө аавыгаа “Өрөвдмөөр амьтан” гэж нэрлээд түүнтэй ямар нэг байдлаар холбоотой байхыг хүсэхгүй байгаагаа илэрхийллээ.

Илон Маск нэг удаа энэ охиныгоо нас барсан гэж сэтгүүлчдэд хэлж байсныг дурдах хэрэгтэй. Маск Ерөнхийлөгч Дональд Трампын дотнын зөвлөх, хамтран зүтгэгч болж хувирсан бөгөөд энэ хоёр нийлээд трансжендер хүмүүсийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Женна бол Маскийн анхны эхнэр Жастин Уилсоны төрүүлсэн зургаан хүүхдийн нэг. Ихэр хүү гэж төрсөн ч 2022 онд трансжендер болж, нэрээ Вивьен Женна Уилсон болгон сольсон юм.

“Миний ямар хүйстэй төрөхийг тэр мөнгө төлөөд шийдчихсэн байлаа. Би багадаа эмэгтэйлэг байсан, дараа нь трансжендер болсон маань наймаа худалдааны барааны эсрэг тэмцэл байлаа”

Женна Уилсоны ярилцлага төрсөн аавыгаа үзэн ядсан хорслоор дүүрэн байлаа. Тиймээс ч АНУ-аас зайлж, одоо сурч байгаа Японд амьдрах бодолтой байгаа гэдгээ хэлжээ.

Уилсон “Намайг хүмүүс түүнтэй холбоод байдагт би дургүй. Тэр бол өрөвдөлтэй бацаан. Би яагаад түүнээс айх ёстой гэж? Тэр их эрх мэдэлтэй ч надад падгүй. Баян гэж үү? Тэрний хэчнээн мөнгөтэй нь надад хамаагүй. Би айхгүй байна. Тэр Twitter-ийн эзэн гэсэн үү? Тэглээ гээд яах гэж? Баяр хүргэе. Би түүнтэй 2020 оноос хойш ярилцаагүй” гэж хэлсэн байна.

Одоо Женна Токиод суралцаж байна. Тэрээр  англиас гадна франц, испани, япон хэлтэй.

“Шинэ мэдээ үзэх болгондоо би шокт ордог. АНУ-д трансжендер төдийгүй цагаачдын эсрэг авч байгаа харгис хатуу арга хэмжээ хэрээс хэтэрч байна. Тэд цөөнхийн бүлгүүдийг дарамталж, хавчин гадуурхаж, ад үзэж байна. Энэ бол хамгийн харгис зүйл. Трансжендер эмэгтэйн хувьд би баталгаатай эмнэлгийн үйлчилгээ авч чадахаа болих бий гэдгээсээ айж байна. Дуртайдаа, сонголттойдоо трансжендер болоод байгаа юм биш гэдгийг хүмүүс ойлгодоггүй. Би насанд хүрээгүй байхдаа трансжендер шилжилт хийлгэсэн нь анагаах ухаан, эмнэлгийн үүднээс шаардлагатай алхам байлаа. Трансжендер залууст эмнэлгийн тусламж хүргэх боломжтой байх нь олон хүнийг амиа хорлохоос сэргийлж чадна. Үнэнийг хэлэхэд би хэдэн ах эгч, дүүтэйгээ мэдэхгүй. Тэд юу хийдэг нь надад хамаагүй. Энэ бол миний асуудал биш. Би түүний X нэртэй хүүг  бүр бага байхад нь л нэг удаа харсан” гэж ярьсан байна.

Илон Маск дөрвөн эхнэрийн 14 хүүхэдтэй билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.