UBLife Logo
Хөгжим

NewJeans хамтлаг завсарлага авлаа

NewJeans хамтлаг завсарлага авлаа

БНСУ-ын охидын NewJeans хамтлаг Хонконгод хийсэн тоглолтынхоо үеэр гэнэт үйл ажиллагаагаа түр хугацаагаар зогсоож байгаагаа зарлаж, фэнүүдээ шокт оруулав. Тэд энэ сарын 23-нд Хонконгийн AsiaWorld-Expo-д болсон  “ComplexCon Hong Kong 2025” оролцсон бөгөөд энэ удаад NJZ гэсэн шинэ нэрээрээ уран бүтээлээ танилцуулсан юм.

Гэвч энэ тоглолтыг ADOR агентлагаас зөвшөөрөл авалгүй хийсэн болж таарчээ. Тус агентлаг, хамтлагийн хооронд гэрээ, нэр, зохиогчийн эрхийн маргаан удаан үргэлжилж, Шүүхээс тэднийг гэрээгээ албан ёсоор цуцалтал бие даасан үйл ажиллагаа явуулахыг хориглосон юм.

Хонконгийн тоглолтын үеэр хамтлагийн гишүүд “Бид шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байгаа тул хэсэг хугацаанд уран бүтээлээ орхихоор шийдвэрлэлээ. Энэ хооронд сайн амарч, хүч чадлаа сэлбэх болно. Гэхдээ энэ бол төгсгөл биш гэдгийг хэлмээр байна. Бид заавал эргэж ирнэ” гэж зарлалаа.

Харин өнөөдөр ADOR агентлагаас хариу мэдэгдэл хийлээ. Мэдэгдэлд “Шүүхийн шийдвэрийг үл тоомсорлон тэд өөр нэрээр тоглолт хийж, үйл ажиллагаагаа зогсоож байгаагаа дур мэдэн зарлалаа. Бид маш их харамсаж байна. NewJeans хамтлагтай байгуулсан манай гэрээ хүчин төгөлдөр байгаа. Бид тэднийг дэмжихийн төлөө хичээн ажиллана. Ойрын үед гишүүдтэй уулзаж, цаашдын алхмын талаар ярилцах болно” гэж дурджээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\18.142.51.6
FREE #NJZ